Хоёрдугаар сарын 1-ээс АНУ-ын засаг захиргаа Канад, Мексикийн бараа бүтээгдэхүүнд 25%, Хятадын бараа бүтээгдэхүүнд 10%-ийн импортын татвар ногдуулах шийдвэр гаргасан.

Тэгвэл АНУ-ын уг алхмыг эсэргүүцэхийн тулд олон улсын байгууллагуудад хандаж, хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ Канадын засгийн газрын өндөр албан тушаалтан ням гарагт мэдэгдэв.

Засгийн газрын эх сурвалж АНУ-ын алхмыг хууль бус бөгөөд хоёр улсын чөлөөт худалдааны гэрээ болон Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд хүлээсэн худалдааны амлалтуудыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа сэтгүүлчдэд хэлээд, “Бид АНУ-тай байгуулсан гэрээ хэлэлцээртэй холбоотой аливаа асуудлыг хууль эрх зүйн аргаар шийдвэрлэх болногэж хэлсэн байна.

Татварын нэмэгдлийн хүрээнд АНУ нь Канадын газрын тос, байгалийн хий, цахилгаан зэрэг эрчим хүчний бүтээгдэхүүнд 10%, бусад бүх бараа бүтээгдэхүүнд 25%-ийн импортын татвар ногдуулахаар болоод байгаа. 25%-ийн татвар мягмар гарагаас хэрэгжиж эхлэх бол эрчим хүчний бүтээгдэхүүний татвар хоёрдугаар сарын 18-аас хэрэгжиж эхэлнэ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан татварын нэмэгдлийн хариуд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд мөн 25%-ийн татвар ногдуулахаа мэдэгдээд байгаа.

Мягмар гарагаас хэрэгжиж эхлэх татварын нэмэгдэлд АНУ-аас импортолж буй нийт бүтээгдэхүүний 17% буюу 1,256 нэр төрлийн бүтээгдэхүүн хамаарч байгаа аж. Үүнд жүржийн шүүс, самрын тос, дарс, шар айраг, мотоцикл, гоо сайхан зэрэг бүтээгдэхүүнүүд  багтаж байна. Эдгээр бараа бүтээгдэхүүн нийлээд 30 тэрбум канад долларын өртөгтэй.

Канадын засгийн газар суудлын автомашин, ачааны машин зэрэг цахилгаан тээврийн хэрэгсэл, ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүн, зарим жимс, хүнсний ногоо, сансрын бүтээгдэхүүн зэргийг багтаасан бүтээгдэхүүний жагсаалтыг гурван долоо хоногийн дараа нийтлэх гэнэ. Импортын нийт дүн нь 125 тэрбум канад доллар болж байгаа аж.

АНУ-ын татвар болон Канадын хариу арга хэмжээ Канадын эдийн засагт нөлөөлнө гэдгийг албаны хүн хүлээн зөвшөөрсөн байна.

Тиймээс засгийн газар ням гарагт дотоодын бизнесүүдэд хариу тарифаас чөлөөлөгдөх систем санал болгохоо амлажээ. Канадын бизнес эрхлэгчид тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд татвараас хөнгөлөгдөх эсвэл буцаан олголт авах боломжтой болох гэнэ.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Канад, #Мексик, #ХЯтад, #татварын нэмэгдэл, #худалдааны дайн,