АНУ-ын шуудангийн алба (USPS) эх газрын Хятад болон Хонконгоос илгээмж авахаа дараагийн мэдэгдэл хүртэл түр зогсоожээ. 

Хоёрдугаар сарын 4-өөс хэрэгжих энэхүү өөрчлөлтөд захидал хамаарахгүй юм байна. 

USPS ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа тайлбарлаагүй байна.

Саяхнаас АНУ-ын засаг захиргаа Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилгаар Хятадаас импортолж буй бүх бараа бүтээгдэхүүнд 10%-ийн татвар ногдуулж эхэлсэн.

Мөн Трамп 800 доллар буюу түүнээс бага үнэтэй барааг татвар, хураамжгүйгээр АНУ-д нэвтрүүлэхийг зөвшөөрдөг байсан журмыг хүчингүй болгосон.

“Shein”, “Temu” зэрэг Хятадын цахим худалдааны компаниуд АНУ-ын сая сая хэрэглэгчдэд асар их хэмжээний бараа бүтээгдэхүүнээ татварын нэмэгдэлгүйгээр хүргэдгээс үүдэн сүүлийн жилүүдэд уг татварын цоорхойн асуудал хурцаар тавигдаад байсан юм.

АНУ-ын Конгрессын Хятадын асуудал эрхэлсэн хорооны 2023 онд гаргасан тайланд дурдсанаар АНУ руу татваргүйгээр орж ирж буй илгээмжийн бараг тал хувь нь Хятадаас ирдэг байна. 

Энэхүү журмаас болоод тус улсад орж ирэх илгээмжийн урсгал тогтмол нэмэгдэж, үүнийг даган шуудангийн илгээмжид зохих ёсоор шалгалт хийхэд улам хүндрэл учирч байгаад АНУ-ын албаны хүмүүс санаа зовниж байгаагаа илэрхийлдэг байв.

Эх сурвалж: BBC

#АНУ, #ХЯтад, #USPS, #шуудангийн илгээмж,