Ням гарагийн өглөө Шри Ланкийн цахилгаан эрчим хүчний сүлжээнд доголдол үүсэж, арал тэр чигтээ цахилгаангүй болжээ.
Албаны хүмүүсийн хэлж байгаагаар улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчийг сэргээхэд хэдэн цаг зарцуулагдаж магадгүй ч эхний ээлжид эмнэлгийн болон ус цэвэршүүлэх байгууламжийн цахилгааныг сэргээхээр ажиллаж байна.
Өмнө нь тус улсад сүлжээний тогтворгүй байдал, цахилгаан дамжуулах шугамын доголдол, томоохон нүүрсний үйлдвэрүүдийн саатал зэргээс болж цахилгаан тасалдаж байсан ч тус улсын Эрчим хүчний сайд Кумара Жаякоди энэ удаагийн тасалдалд сармагчныг буруутгажээ.
Түүний хэлснээр сармагчин “сүлжээний трансформатортай хүрэлцсэний улмаас системд тэнцвэргүй байдал үүссэн” гэж мэдэгдсэн байна.
Харин Цейлоны цахилгаан эрчим хүчний зөвлөл (CEB) нийслэл Коломбогийн өмнөд хэсэгт байрлах дэд станцад гарсан ослын улмаас цахилгаан тасарсан гэж мэдэгдсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Сайд болон “CEB” цахилгаан эрчим хүчийг аль болох хурдан сэргээхийн тулд бүх хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байгаагаа хэлжээ.
Цахилгаан сэргэх хүртэл 22 сая хүн амтай арлын орны эмнэлэг, аж ахуйн нэгжүүд цахилгаан үүсгүүрт найдахаас өөр аргагүй байдалд байна.
Шри Ланка улс нь хамгийн сүүлд 2022 оны эдийн засгийн хямралын үеэр эрчим хүчний томоохон тасалдалд орж байжээ.
Тухайн үед шатахуун түгээх станцуудад бензин, дизель түлш дуусаж, цахилгааны хэрэглээнд хязгаарлалт тогтоож байсан ба энэ нөхцөл байдал хэдэн сар үргэлжилсэн байна.
Эх сурвалж: BBC

#цахилгааны тасалдал, #шри ланка,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557