Өнгөрсөн шөнө болсон Оросын дроны дайралтын улмаас Киев хотод гал гарч, зүүн хойд Сумы хотын хэд хэдэн барилгад эвдрэл, гэмтэл үүсэж, нэг эмэгтэй шархадсан болохыг Украины албаныхан даваа гарагт мэдэгдэв.
Украины армийн мэдэгдэлд дурдсанаар 83 дроны 61-ийг нь устгаж, 22-ыг нь электрон техник ашиглан идэвхгүй болгосон байна.
Киев хотын дарга Виталий Кличкогийн хэлснээр дроны халдлагын улмаас орон сууцны бус барилгад гал гарсан ч хүн бэртэж гэмтээгүй гэв.
Гэвч Сумы мужийн засаг захиргааны төв болох Сумы хотод Оросын дроны халдлагын улмаас 38 настай эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэн болохыг тус мужийн захирагч Игорь Кальченко “Telegram”-аар мэдэгджээ.
Мөн таван байшинд эвдрэл, гэмтэл үүссэн байна.
Онцгой байдлын албанаас мэдээлснээр халдлагын улмаас 300 гаруй цонх хагарч, 65 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.
Одоогоор Оросын талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. 2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу бүрэн хэмжээгээр түрэмгийлснээс хойш олон мянган энгийн иргэн амь үрэгдсэн ч Москва энгийн иргэдийг онилсноо байнга үгүйсгэдэг.
Эх сурвалж: Reuters

#Киев, #ОРос, #Украины дайн, #дроны дайралт, #Сумы,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557