Украины дроны халдлагыг таслан зогсоох үеэр Оросын Саратов муж дахь үйлдвэрлэлийн байгууламж”-д эвдрэл гэмтэл учирсан болохыг мужийн захирагч мягмар гарагийн өглөө мэдэгдэв. 

Роман Бусаргиний хэлснээр дроны сэг унаснаар үйлдвэрт гал гарсан бөгөөд ослоос болж хүний ​​амь нас эрсдээгүй байна. 

Оросын хэд хэдэн албан бус мэдээллийн суваг, тэр дундаа “Telegram”- ын Shot news суваг Оросын өмнөд хэсэгт орших Саратов дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд дэлбэрэлт, гал гарсан тухай мэдээлжээ.

Мөн “Mas” суваг “Украины дронууд орон нутгийн газрын тос боловсруулах үйлдвэр рүү дайрлаа. Дроны сэг унасны дараа хүчтэй гал гарсан гэж Москвагийн цагаар 5:11 цагт нийтэлсэн мэдээндээ дурдсан байна.

Оросын хэвлэлүүд гал гарсан Саратовын газрын тос боловсруулах үйлдвэрийг газрын тосны Роснефть компанид харьяалагддаг гэж мэдээлж байна.

Утаанаас болж үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй байгаа тул нисэхийн хяналтын Росавиациа бүс нутгийн нисэх онгоцны буудлаас гадна Казань, Ульяновск, Киров хотуудын нислэгийг зогсоож байгаагаа мэдэгдэв.

Өнгөрсөн нэгдүгээр сард Украины тал Саратов муж дахь Энгельс хотын агаарын баазын ойролцоо байрлах газрын тосны агуулахад халдсаны улмаас гал гарсан бөгөөд галыг унтраахад олон хоног зарцуулсан юм.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Роснефть, #Саратов, #Украины дроны дайралт,