Хэрэв Доналд Трамп Украинд үзүүлэх АНУ-ын дэмжлэгийг зогсоовол Европ дангаараа орон зайг нь нөхөх боломжгүй гэж үзэж байгаагаа Володимир Зеленьский “The Guardian”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Ерөнхийлөгчийн тангаргаа өргөөд удаагүй Трамп дайныг аль болох хурдан зогсоох сонирхолтой байгаа ч Украиныг Оросын шаардлагад бууж өгөхийг шаардаж магадгүй гэж ажиглагчид эмээж байгаа. 

Тэгвэл Зеленьский Киев хотод нэг цаг үргэлжилсэн ярилцлагынхаа үеэр энхийн хэлэлцээрт бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ хэлэлцээрт Трампын дэмжлэгийг авахын тулд Америкийн компаниудад сэргээн босголтын ашигтай гэрээ, хөрөнгө оруулалтын хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэдгээ хэлжээ.

Даваа гарагийн орой “Fox News”-т өгсөн ярилцлагынхаа үеэр Трамп АНУ сүүлийн жилүүдэд Украинд хэдэн зуун тэрбум доллар зарцуулсан гэдгийг тэмдэглээд, “Тэд гэрээ байгуулж магадгүй, үгүй ч байж магадгүй, тэд хэзээ нэгэн цагт Оросын нэг хэсэг болж магадгүй, үгүй ч байж магадгүй. Гэхдээ бид Украинд их хэмжээний мөнгө зарцуулсан, би үүнийг буцааж авахыг хүсэж байна” гэж хэлсэн.

Энэ талаар Зеленьский, Орост Украины нутаг дэвсгэрт ноёрхох боломж олгох нь геополитикийн болон ёс суртахууны эрсдэлтэй болохыг тэмдэглэхийн зэрэгцээ АНУ-д газрын ховор элемент санал болгосноо хэлсэн байна. Энэ санаа Трампын сонирхлыг татсан бөгөөд сүүлийн үед тэрээр энэ санааг хэд хэдэн удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурдаад байгаа. Мөн Трамп АНУ-ын Сангийн нарийн бичгийн дарга Скотт Бессентийг Украин руу илгээж буйгаа мягмар гарагт мэдэгдсэн.

Зеленьский есдүгээр сард Нью-Йоркт уулзах үеэрээ Трампд энэ санаагаа танилцуулсан аж. Украин бол Европ дахь хамгийн том уран, титаны нөөцтэй орон бөгөөд эдгээр нөөцийг Оросын гарт оруулж, Хойд Солонгос, Хятад эсвэл Ирантай хуваалцах нь “АНУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй” гэдгийг Зеленьский тэмдэглэв.

Түүнчлэн Зеленьский ярилцлагынхаа үеэр АНУ-ын цэргийн дэмжлэгийг үргэлжлүүлэх нь Украины аюулгүй байдалд нэн чухал болохыг хэлээд, АНУ-д үйлдвэрлэсэн “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийн жишээг дурдсан байна.

“Бүх төрлийн пуужингаас зөвхөн Patriot л биднийг хамгаалж чадна. Европын системүүд байдаг ч тэдгээр нь бүрэн хамгаалж чадахгүй ... Тиймээс энэ жижиг жишээнээс Америкгүйгээр аюулгүй байдлын баталгаа бүрэн хэрэгжиж чадахгүй гэдгийг харж болно” гэж тэрээр хэлэв.

“Европ Америкчуудгүйгээр аюулгүй байдлын баталгаа гаргаж чадна гэж хэлдэг ч би үргэлж үгүй ​​гэж хэлдэг. Аливаа аюулгүй байдлын баталгаа Америкгүйгээр жинхэнэ аюулгүй байдлын баталгаа болж чадахгүй.

Трамп ажлаа хүлээн авсан эхний долоо хоногуудадаа дэлхий даяар “USAID”-ийн төслүүдийг царцаасан. Үүний улмаас Украинд армийн ахмад дайчдаас авхуулаад сургууль, бөмбөгдөлтөөс хамгаалах байр зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд зогсоход хүрсэн.

Энэ талаар асуухад Зеленьский “Зарим хөтөлбөрүүд царцаагдсанд бид гомдоллохгүй, учир нь бидний хувьд хамгийн чухал зүйл бол цэргийн тусламж бөгөөд энэ нь хадгалагдан үлдсэн бөгөөд үүнд би талархаж байна” гэж болгоомжтой хариулсан байна.

Хэрэв Трамп Украин, Оросыг хэлэлцээрийн ширээнд суулгаж чадвал Зеленьский Курск мужид эзэлсэн газар нутгаар Украины газар нутгийг солилцох санал тавихаар төлөвлөж байгаагаа хэлжээ.

Эх сурвалж: The Guardian

#Володимир Зеленьский, #Украины дайн, #энхийн хэлэлцээр,