Оросын Белгород мужид болсон Украины дроны халдлагын улмаас нэг эмэгтэй амиа алдсан талаар тус мужийн захирагч мэдэгдэв.

Вячеслав Гладковын хэлснээр Грайворонский дүүргийн Мокрая Орловка гэдэг газарт Украины дрон энгийн иргэний сууж явсан машинд халдсаны улмаас эмэгтэй газар дээрээ нас барсан байна.

Ийм уй гашуу тохиолдсон үед гэр бүл, найз нөхдийг нь тайтгаруулах үг алга. Бүс нутгийн нийт оршин суугчдын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье” гэж Гладков “Telegram”-д нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.

Гурван жил орчмын өмнө Украины нутаг дэвсгэрт Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш хилийн Белгород муж нь Украины бай байсаар ирсэн билээ.

Эх сурвалж: Reuters

#Белгород, #ОРос, #Украины дроны дайралт,