Марк Фогелийг сулласных нь хариуд АНУ Оросын иргэн Александр Винникийг суллахаар тохиролцжээ.

Винник нь 2017 онд Виртуал мөнгөн тэмдэгт “Bitcoin”-ийг ашиглан олон тэрбум доллар угаасан хэргээр баривчлагдаж байв. АНУ-ын тангарагтны шүүх Винникийн эсрэг 21 зүйл ангиар хэрэг үүсгэхийг зөвшөөрөөд байсан юм.

АНУ-ын эрх баригчдын хүсэлтээр BTC-e криптовалютын биржээрээ дамжуулан 4 тэрбум доллар угаасан хэрэгт сэжиглэгдэж байсан Винникийг Грекээс баривчилж байв.

Тэрээр өнгөрсөн оны тавдугаар сард хэргээ хүлээсэн бөгөөд шүүх түүнийг 20 хүртэл жилийн хорих ялаар шийтгэж магадгүй байсан юм. 

АНУ-ын Хууль зүйн яам нь дэлхий даяар кибер гэмт хэрэгтнүүд BTC-eплатформыг хакерын халдлага, ransomware халдлага, хувийн мэдээллийг хулгайлах, авлига, хар тамхины наймаа зэрэг хууль бус гэмт хэргээс олсон орлогоо шилжүүлэх, угаах, хадгалах зорилгоор ашигладаг байсан гэж үздэг.

Тухайн үед АНУ-ын эрх баригчид эдгээр үйл ажиллагааны улмаас 121 сая долларын хохирол учирсан гэж тооцоолж байв. 

АНУ-ын төлөөлөгч Минскт очиж, хэлэлцээр хийсний дараа Беларусь улс мөн гурван хүн сулласан болохыг Цагаан ордон лхагва гарагт мэдэгджээ.

Барьцаалагдсан гурван хүний ​​нэг нь Америкийн иргэн болохыг барьцааны хүмүүсийн асуудал хариуцсан АНУ-ын төлөөлөгч Адам Бойлер CNN-д өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна. Түүний хэлснээр хоригдол суллах хэлэлцээрт Трамп гүн гүнзгий оролцсон бөгөөд Беларусийн талаас хариуд нь юу ч хүсээгүй гэв. 

Беларусь нь Оросын ойрын холбоотон боловч энэ хэлэлцээр АНУ-Орос хоорондын хоригдол солилцох хэлэлцээртэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

Суллагдсан хүмүүсийн нэг нь сэтгүүлч Андрей Кузнечик болохыг АНУ-ын засгийн газраас санхүүждэг “Radio Free Europe/Radio Liberty” мэдэгджээ.

Кузнечик нь 2021 оны арваннэгдүгээр сард танхайн хэргээр баривчлагдаж, 10 хоногийн хорих ял авсан боловч суллагдахаас нь өмнө түүнийг хэт даврагч бүлэглэл үүсгэн байгуулсан хэрэгт буруутгаж, зургаан жилийн хорих ял оноосон аж.

Эх сурвалж: BBC

#АНУ, #Беларусь, #ОРос,