Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хийсэн судалгаагаар Өвөрхангай аймаг тарьц суулгацын нөөцөөрөө тэргүүлэгч таван аймгийн нэг боллоо. Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар нь 2020-2024 оны хугацаанд ногоон байгууламжийн хэмжээг 85 га-аар нэмэгдүүлэн 216.8 га-д хүргэсэн юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд 800 гаруй мянган мод бут тарьж, нийтийн эзэмшлийн талбайд 40 гаруй га цэцэрлэгт хүрээлэн, бичил цэцэрлэг байгуулж, авто замын дагуу 2,5 км ойн зурвас байгуулсан байна.
Шинээр мод үржүүлгийн 17 газартай болж, жилд 2 саяас доошгүй тарьц суулгац ургуулан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтээр өөрийн аймгийн хэрэгцээг 100 хувь хангах боломжтой болсон хэмээн дүгнэжээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 86.3 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн байна.

#“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, #Тарьц суулгац,