“Meta” компани АНУ, Энэтхэг, Өмнөд Африк, Бразил болон бусад бүс нутгийг холбох зорилгоор далай доогуур кабель татахаар төлөвлөж байгаагаа зарлалаа.
Уг төслөө “Project Waterworth” гэж нэрлэсэн бөгөөд кабель нь хэмжээгээрээ дэлхийн тойргоос урт буюу 50,000 км үргэлжлэх гэнэ.
Хиймэл оюун ухааны төслүүдийг нь дэмжих зорилготой өндөр хүчин чадалтай энэхүү кабель нь 24 хос шилэн мяндастай байх ба өнөөг хүртэлх ийм систем бүхий хамгийн урт кабель болох аж.
“Meta” мэдэгдэлдээ “Энэ төсөл нь эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дижитал оролцоог дэмжиж, эдгээр бүс нутагт технологийн хөгжлийн боломжийг нээх болно” гэсэн байна.
Тус компани сүүлийн 10 жилийн хугацаанд түншүүдтэйгээ хамтран дэд бүтцийн шинэчлэлийн хүрээнд усан доор 20 гаруй кабель татсан туршлагатай аж. Үүний олонх нь ердийн 8-16 кор кабелиас илүү өндөр хүчин чадалтай 24 кор бүхий салбартаа тэргүүлэгч кабель байдаг байна.
Дэлхийн интернэт урсгалын 95 гаруй хувь нь далай доорх кабелиар дамждаг. Гэхдээ эдгээр кабель нь геополитикийн хурцадмал байдал, мөргөлдөөний үеэр халдлагад өртөх, санаандгүй байдлаар гэмтэх зэрэг эрсдэлтэй тулгардаг.
Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард арлын сүлжээг холбосон далайн доорх интернэт кабель гэмтсэний улмаас Тонга улсын ихэнх хэсэг интернэтгүй болж, эмх замбараагүй байдал үүсэж байв.
Тэгвэл “Meta” өөрийн кабелийн системийг 7,000 метрийн гүнд суурилуулж, “хөлөг онгоцны зангуу болон бусад аюулаас зайлсхийхийн тулд далайн эрэг орчмын гүехэн ус гэх мэт өндөр эрсдэлтэй бүсэд кабелийн утсыг булах”-аар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: The Guardian

#Meta, #далай доогуурх шилэн кабель,