Зуу гаруй жилийн өмнө Тутанхамоны булш олдсоноос хойших анхны фараоны бунхныг Египетийн судлаачид илрүүлжээ.

Тутмос II хааны бунхан нь эртний Египетийн 18 дахь үеийн фараонуудын олдоогүй үлдсэн хамгийн сүүлийн бунхан байв.

Их Британи-Египетийн баг бунхныг Луксор хотын ойролцоох Тебаны оршуулгын газрын баруун хөндийгөөс олж илрүүлсэн байна. Судлаачид 18-р үеийн фараонуудын оршуулгыг уг газраас 2 км гаруй зайд, Хаадын хөндийтэй ойролцоо оршдог гэж үздэг байжээ.

Багийнхан үүнийг хааны эмэгтэйчүүдийг оршуулдаг газартай холбоотой газраас олсон боловч бунхныг чимэглэсэн байдлаас фараоных болохыг нь тогтоосон байна.

Археологийн малтлагыг удирдсан Пирс Литерланд “Таазны нэг хэсэг нь бүрэн бүтэн хэвээр байсан: цэнхэр өнгөөр будсан шар өнгийн одтой тааз. Шар одтой цэнхэр өнгийн тааз зөвхөн хаадын бунхнаас олддог” гэжээ.

Доктор Литерландын хэлснээр уг нээлтээр 18-р гүрний эхэн үеийн хаадын бунхан хаана байдгийн нууцыг тайлсан байна.

Судлаачид Тутмос II-ийн муммижуулсан шарилыг хоёр зууны өмнө олсон боловч түүнийг анх оршуулсан газрыг олоогүй байсан аж.

II Тутмос нь Тутанхамуны өвөг дээдэс бөгөөд МЭӨ 1493-1479 онд хаанчилж байсан гэж үздэг. Тутанхамоны бунхныг 1922 онд Британийн археологичид олж илрүүлсэн байдаг.

Тутмос II нь Египетийн хамгийн агуу фараонуудын нэг, улс орноо бие даан захирч байсан цөөхөн эмэгтэй фараонуудын нэг гэгддэг Хатан хаан Хатшепсутийн нөхөр гэдгээрээ алдартай.

Доктор Литерландын хэлснээр бунхны “том шат, уруудах маш том хонгил” нь түүний сүр жавхланг илтгэх аж. Бунхан дотроос цэнхэр өнгийн таазнаас гадна хаадад зориулсан шашны бичвэр болох Амдуатын дүрслэл бүхий чимэглэлийг олсон бөгөөд энэ нь хааны бунхан гэдгийг нь илтгэх бас нэг гол шинж тэмдэг байсан байна.

Малтлагын явцад булш нь хоосон болохыг илрүүлсэн бөгөөд хааныг оршуулснаас хойш хэдхэн жилийн дараа бунхан усанд автсан тул зориудаар өөр газар руу шилжүүлсэн болохыг хожим тогтоосон байна.

Археологийн багийнхан танхимд олон тонн шохойн чулууг шигших явцдаа Тутмос II, Хатшепсут нарын нэрсийн бичээс бүхий тавцангийн хэлтэрхий олжээ.

Уг олдвор нь Доктор Литерландын “Шинэ хаант улс” судалгааны сан болон Египетийн аялал жуулчлал, эртний олдворын яамны хамтарсан багийн 12 гаруй жилийн ажлын үр дүн аж.

Эх сурвалж: BBC

#египет, #Тутмос II, #фараоны бунхан,