Пүрэв гарагт Индонези олон мянган оюутан төсвийн таналт болон Ерөнхийлөгч Прабово Субиантогийн бусад бодлогыг эсэргүүцэж жагсжээ. 

Прабово сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш дөрвөн сарын дараа Йогьякарта хотод мянга орчим оюутан эсэргүүцлээ илэрхийлж, өөрчлөлт хийхийг шаардсан байна.

“Харанхуй Индонези” гэж нэрлэсэн эсэргүүцлийн хөдөлгөөн мөн нийслэл Жакарта, Суматра арлын Медан зэрэг бусад хотуудад зохион байгуулагджээ.

Нийгмийн халамжийн тогтолцоонд санаа зовсон, ирээдүйдээ эргэлзсэн хүмүүсийн эхлүүлсэн "Харанхуй Индонези" хөдөлгөөн нь анх олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олны анхаарлыг татсан байна. Мөн гадаадад ажиллаж, амьдрах талаар зөвлөгөө өгдөг “Эхлээд зугт” нэртэй хөдөлгөөн интернэт орчинд хандалт өндөртэй байгаа аж.

Жакарта дахь хөдөлгөөнийг удирдаж буй Хериантогийн хэлснээр оюутнууд өөр бусад бодлогыг санхүүжүүлэх зорилгоор боловсролын салбарын санхүүжилтийг танасан явдлыг эсэргүүцэж байгаа гэв.

Прабовогийн албанаас энэ шийдвэрийг боловсролын салбарт төдийлөн нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн ч яамдууд санхүүжилтийг танаснаар төрийн үйлчилгээг тасалдуулж болзошгүй гэж болгоомжилж байна.

Оюутнууд мөн цэргүүдийг цэрэг армийн бус, иргэний ажилд дайчилж байгааг, зарим төрлийн татаасыг бууруулсан явдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Түүний бодлогыг эсэргүүцсэн жагсаал өрнөж байгаа хэдий ч Прабовогийн нэр хүнд улс даяар алдартай хэвээр байгаа бөгөөд бие даасан санал асуулгаар 80 орчим хувийн үнэлгээ авсан байна. 

Эх сурвалж: Reuters

#Индонези, #эсэргүүцлийн жагсаал, #Ерөнхийлөгч Прабово Субианто,