Тасманы тэнгист хийж буй Хятадын цэргийн сургуулилалтаас болоод Австрали, Шинэ Зеландын хооронд нисэж буй онгоцнууд чиглэлээ өөрчлөхөд хүрч байна.
Хятадын Тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц Сидней хотод 150 далайн милийн зайд ойртож ирсэн боловч одоогийн байдлаар Шинэ Өмнөд Уэльс мужийн эргээс зүүн тийш 340 далайн милийн зайд байгааг албаны хүмүүс мэдэгджээ.
Австрали болон Шинэ Зеланд өнгөрсөн долоо хоногоос Хятадын хөлөг онгоцнуудыг анхааралтай ажиглаж байгаа ба хяналт тавихаар өөрсдийн хөлөг онгоцнуудаа илгээсэн байна.
Австралийн эрх баригчид цэргийн сургуулилалтыг “ер бусын” гэж нэрлэсэн бол Хятад улс сургуулилалтыг олон улсын хууль тогтоомжид нийцэж байгааг тэмдэглэжээ.
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезийн хэлснээр Хятадын флот баасан гарагт сургуулилалтынхаа хүрээнд гал нээж болзошгүй тухайгаа сэрэмжлүүлсэн байна.
Үүний улмаас агаарын тээврийн компаниуд Тасманыг дайран өнгөрч буй арилжааны нислэгийнхээ чиглэлийг өөрчлөхөд хүрсэн аж.
Хятадын талаас анхааруулгаа шууд Австралийн албаныханд өгөөгүй, мөн ийм мэдэгдлийг 12-24 цагийн өмнө хийдэг ч цагийг нь тулгасан тул “Emirates”-ийн онгоц Тасманы дээгүүр нисэж байхдаа сургуулилалтын талаар мэдэж, чиглэлээ өөрчилсөн байна.
“Virgin Australia” болон “Air New Zealand” компаниуд ч мөн нислэгийн чиглэлд өөрчлөлт оруулснаа баталжээ.
Сүүлийн үед Австрали, Хятад улсын хооронд далай тэнгистэй холбоотой хэд хэдэн ширүүн мөргөлдөөн болсон.
Тухайлбал, энэ сарын эхээр Канберра Хятадын сөнөөгч онгоц Өмнөд Хятадын тэнгис дээгүүр нисэж байхдаа Австралийн цэргийн нисэх онгоцны урд галт дохио хаясан хэмээн буруутгасан бол Бээжин Австралийн онгоцыг агаарын орон зайд нь санаатайгаар нэвтэрсэн гэж буруутгасан.
Мөн өнгөрсөн оны тавдугаар сард Австралийн тал Хятадын сөнөөгч онгоцыг Шар тэнгист НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үүрэг гүйцэтгэж байсан Австралийн флотын нисдэг тэрэгний ойролцоо галт дохио хаясан хэмээн буруутгаж байв.
Түүнчлэн 2023 оны арваннэгдүгээр сард Бээжингийн тэнгисийн цэргийн флот Японоос холгүй олон улсын усан бүсэд дууны импульс ашигласнаас болоод Австралийн шумбагчид бэртэж гэмтсэн болохыг Канберра мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: BBC

#Австрали, #ХЯтад, #цэргийн сургуулилалт, #Тасманы тэнгис,