Шөнийн тэнгэрт Ангараг, Бархасбадь, Тэнгэрийн ван, Сугар, Далай ван, Буд, Санчир зэрэг долоон гараг нэгэн зэрэг харагдах Гарагуудын жагсаал гэгддэг ховор үзэгдэл энэ долоо хоногт болж байна.

Долоон гарагийг нэгэн зэрэг харах боломж 2040 он хүртэл дахин тохиохгүй аж.

Аль болох олон гарагийг харах хамгийн тохиромжтой цаг бол лхагва, пүрэв, баасан гарагт нар жаргасны дараах үе бөгөөд Буд, Сугар, Бархасбадь, Ангараг гэсэн дөрвөн гарагийг энгийн нүдээр харах боломжтой байна. Санчир гараг ​​тэнгэрийн хаяанд байх тул харахад хэцүү байх бол Тэнгэрийн ван, Далай ван хоёрыг дурангаар харах боломжтой. 

Манай нарны аймгийн гарагууд дэлхийтэй бараг ижил хавтгай дээр нарыг тойрон эргэдэг.

Гарагуудын нарыг тойрох хурд, зай харилцан адилгүй хэдий ч дэлхийгээс нэг шугамд давхцаж харагдах гайхалтай үзэгдэл хэдэн жил тутамд нэг тохиодог байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Одон орон судлал, #Гарагуудын жагсаал, #Долоон гарагийн давхцал,