АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Мексик, Канадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд ногдуулах 25 хувийн татварыг гуравдугаар сарын 4-нөөс мөрдөж эхлэхээр болсныг мэдэгджээ.

Түүнчлэн Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд нэмэлтээр 10 хувийн татвар бодож нийт 20 хувийн татвар ногдуулах болно гэдгийг Трамп Зууван танхимд сэтгүүлчдэд хэлсэн байна.

Тэрээр Хятадын импортын шинэ татварыг “Truth Social” дээрх цахим хуудсаараа мэдээлэхдээ АНУ-ыг чиглэж буй хар тамхины урсгал “маш өндөр бөгөөд хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй түвшинд” байгааг хэлээд, тэдний ихэнх нь үхлийн аюултай опиоид фентанил байгааг тэмдэглэжээ.

АНУ-ын засаг захиргаа тус улсад орж ирж буй фентанилын урсгалыг таслан зогсооход гаргаж буй хүчин чармайлтыг хангалтгүй гэж үзэж байгаа тул Хятадад нэмэлт татвар ногдуулж, Канад, Мексикийн хувьд хойшлуулаад байсан татварын нэмэгдлийг мягмар гарагаас хэрэгжүүлэхээр шийдсэн болохыг Трамп хэлсэн байна.

Цагаан ордон эдгээр улсуудтай цагаачлалын асуудлаар хэлэлцэж, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч фентанилын асуудалд хангалттай үр дүн гараагүй болохыг албаны хүн хэлжээ.

АНУ-ын Өвчний хяналтын төвүүдийн мэдээлснээр зөвхөн 2023 онд тус улсад 72,776 хүн синтетик опиоидоос, гол төлөв фентанилаас болж нас барсан байна.

Хил хамгаалах болон гаалийн албаныхан 2025 оны нэгдүгээр сард баруун өмнөд хил дээр 450 кг хураан авсан нь өмнөх оны мөн үеэс 50.5%-иар буурсан боловч энэ нь олон сая хүнийг хөнөөхөд хангалттай хэмжээ болохыг албаны хүн онцолжээ.

Канад, Мексикийн албаны хүмүүс баасан гарагт Вашингтонд Трампын засаг захиргааны гишүүдтэй уулзах бөгөөд Хойд Америкийн эдийн засагт ноцтой цохилт болж болзошгүй тарифаас урьдчилан сэргийлэхийг оролдох бололтой.

Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин фентанилын асуудлаар Трамптай ямар нэгэн яриа хэлэлцээр хийгээгүй, оронд нь АНУ-ын эрчим хүч, фермийн тоног төхөөрөмжид 10 хувийн хариу арга хэмжээ аваад байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Канад, #Мексик, #ХЯтад, #худалдааны дайн, #фентанилын хямрал,