Хүн ам нь хурдацтай хөгширч, цөөрч байгаа Япон улсад 2024 онд шинээр төрсөн хүүхдийн тоо ес дэх жилдээ дараалан буурч түүхэн доод хэмжээнд хүрсэн болохыг тус улсын Эрүүл мэндийн яам пүрэв гарагт мэдээлжээ.
Өнгөрсөн онд 720,988 хүүхэд шинээр төрсөн нь өмнөх жилээс 5%-иар буурсан үзүүлэлт аж. Харин 1.62 сая хүн нас барсан нь шинээр төрсөн нэг хүүхэд тутамд хоёроос илүү хүн нас барсан гэсэн үг юм.
Ерөнхий сайд асан Фумио Кишидагийн засгийн газар 2023 оноос төрөлтийг дэмжих зорилгоор хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлсэн ч төдийлөн үр дүн үзүүлээгүй байна.
Харин хөрш Өмнөд Солонгост залуучуудыг гэрлэж, хүүхэдтэй болоход түлхэц өгөх арга хэмжээ авсны ачаар 2024 онд төрөлтийн түвшин сүүлийн есөн жилд анх удаа өссөн байна.
Японд төрөлт буурч байгаагийн цаад шалтгаан нь сүүлийн жилүүдэд гэрлэлт буурсантай холбоотой, тэр дундаа цар тахлын үед гэрлэлтээ батлуулах хүмүүсийн тоо доод хэмжээнд хүрсэн гэж Японы судалгааны хүрээлэнгийн эдийн засагч Такуми Фүжинами хэлэв.
Хэдийгээр гэрлэлтийн тоо 2024 онд өмнөх жилтэй харьцуулахад 2.2%-иар өсөж 499,999 болсон ч 2020 онд 12.7%-иар огцом буурсан тул өмнөх хэмжээнд хүртэл хол хэвээр байна.
“Нөлөөлөл нь 2025 онд ч үргэлжлэх болно” гэж Фүжинами хэлэв.
Барууны зарим орноос ялгаатай нь Японд 100 хүүхэд тутмын цөөхөн нь л гэр бүлээ батлуулаагүй хосоос төрдөг нь гэрлэлт болон төрөлт хоёрын хоорондын хамаарал хүчтэй байгааг харуулж байна.
Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад Японд эмэгтэй хүн нөхөн үржихүйн хугацаандаа 1.20 хүүхэд төрүүлдэг гэсэн тоо гарчээ.
Залуучуудыг гэр бүл болж, хүүхэдтэй болоход нь дэмжихийн тулд ажлын байрыг сайжруулах, хүйсийн ялгааг арилгах нь чухал гэдгийг Фүжинами анхааруулсан байна.
Өмнөд Солонгост ажил гэр бүлийн тэнцвэрт байдал, хүүхэд асрах, орон сууц гэсэн гурван чиглэлд төрөөс дэмжлэг үзүүлж, ажил эрхэлж буй хүмүүсийг эцэг эх болгох кампанит ажил өрнүүлсэн нь эерэг өөрчлөлт гарсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#Төрөлт, #Япон, #хүн ам зүй,