Орос улс гол холбоотныхоо “аюулгүй байдлыг хангах” зорилгоор хөрш Беларусь улсад нисгэгчгүй онгоцны үйлдвэр байгуулахаар болсныг Беларусийн төрийн хэвлэлүүд пүрэв гарагт мэдээлэв.

Кремлийн Тамгын газрын орлогч дарга Максим Орешкин Минск хотод айлчлах үеэрээ уг төслийг санал болгосон бөгөөд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко уг санааг сайшаан хүлээн авчээ.

“Беларусь улс өөрийн гэсэн нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх хүчин чадалтай байх нь маш чухал бөгөөд энэ нь түүний эдийн засаг, үндэсний аюулгүй байдлыг хоёуланг нь бэхжүүлэх болно” гэж Орешкиний хэлснийг “БелТА” агентлаг иш татан мэдээлсэн байна.

Бүрэн ашиглалтад орсны дараа тус үйлдвэр жилд 100,000 дрон үйлдвэрлэх хүчин чадалтай байх гэнэ. Одоогоор хоёр улс үйлдвэрийн байршил болон бусад нарийн ширийн зүйлийг ярилцах шатандаа явж байгаа ба Орешкин барилгын ажил эхлэх хугацааг тодорхой хэлээгүй байна.

Нисгэгчгүй онгоц нь цэргийн зориулалттай байх эсэх талаар албаны хүмүүс тодорхой мэдээлэл өгөөгүй ч Орешкин аюулгүй байдлын талаар онцлон тэмдэглэсэн тул цэргийн зориулалттай байх боломжтой гэдгийг харуулж байна.

Тус улсын Ерөнхийлөгч Лукашенко Беларусьт үйлдвэр барихад бэлэн байгааг илэрхийлээд, Энд байгуулах үйлдвэр шиг үйлдвэрийг Орост барьж чадахгүй гэдгийг бид баталж байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: The Moscow Times

#Беларусь, #ОРос, #дроны үйлдвэр,