Даваа гарагийн өглөө Английн зүүн хойд хэсэгт АНУ-ын цэргийн зориулалттай онгоцны түлш тээвэрлэж явсан хөлөг, химийн асар хортой бодис тээвэрлэж явсан ачааны хөлөг онгоцтой мөргөлджээ.
Хоёр хөлөг онгоцонд гал гарч, олон тооны дэлбэрэлт болж, багийн гишүүд хөлөг онгоцоо орхиход хүрсэн байна. Багийн нэг гишүүн одоог хүртэл сураггүй байгаа бөгөөд эрлийн ажиллагааг зогсоосон болохыг “HM Coastguard” мэдэгдэв.
Түлш тээвэрлэгч хөлөг онгоц нь АНУ-д бүртгэлтэй “Stena Immaculate” нэртэй хөлөг бол ачааны хөлөг нь Португалийн далбаатай “Solong” нэртэй хөлөг аж.
Эргийн хамгаалалтын албанаас мэдээлснээр ослын дараа 36 хүнийг аварч, нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн, сураггүй болсон нэг хүн нь “Solong”-ийн багийн гишүүн байжээ.
“Solong” гэнэт гарч ирээд, 16 зангилаа хурдаар түлш тээвэрлэгчийг мөргөсөн талаар “Stena Immaculate”-ийн багийн гишүүд мэдүүлээд байгаа аж.
Далайд онгоцны түлш асгарсан нь тогтоогдсон бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, шинжилгээ хийж эхэлжээ. “Stena Immaculate” хөлөг онгоцыг удирддаг “Crowley” фирм хөлөг онгоц дээрх ачааны танк хагарч, хэд хэдэн дэлбэрэлт болсныг баталсан байна.
Ослын газарт эргийн хамгаалалтын аврах нисдэг тэрэг, дөрвөн аврах завь болон гал унтраах хүчин чадалтай хөлөг онгоцнууд ажиллаж байгаа ч одоогоор галыг унтраагаагүй байна.
Далайн ослыг мөрдөн шалгах салбараас байцаагч, туслах ажилтнуудын баг нотлох баримт цуглуулж эхэлсэн бөгөөд дараагийн алхмуудыг тодорхойлохын тулд урьдчилсан үнэлгээ хийж байгаагаа мэдэгдэв.
“MarineTraffic”-ийн мэдээлснээр “Stena Immaculate” хөлөг Грекийн Агиои Теодорой боомтоос хөдөлж, Хамберын адагт бэхлэгдсэн байжээ. Харин “Solong” хөлөг Шотландын Гранжмут боомтоос Нидерландын Роттердам руу явж байсан аж.
Ачааны хөлөг натрийн цианид 15 чингэлэг химийн бодис тээвэрлэж явсан байна. Натрийн цианидийг металл хавтангаас эхлээд будаг хүртэл үйлдвэрлэлд олон янзаар ашигладаг. Энэ нь усанд маш сайн уусдаг бөгөөд бие махбодын хүчилтөрөгч шингээх чадварт саад учруулдаг маш хортой химийн нэгдэл юм.
Ачааны хөлөг онгоцноос цианид натри далайд асгарсан эсэх нь тодорхойгүй байна.
Хэрэв усанд асгарсан бол “энэ нь аврах ажилд оролцож буй бүх хүнд эрсдэл учруулж болзошгүй” гэж Лидсийн их сургуулийн хүрээлэн буй орчны хор судлалын профессор Аластэр Хэй анхааруулав.
Онгоцны түлш нь буцлах температур өндөртэй тул аажмаар уурших болно. Мөн харьцангуй хортой тул түүнтэй харьцсан далайн амьтдад нөлөөлж болзошгүй.
Эх сурвалж: BBC

#Хөлөг онгоц, #Stena Immaculate, #Solong,