Европын Холбоо ирэх сараас 26 тэрбум евро буюу 28 тэрбум долларын үнэ бүхий АНУ-ын бараа бүтээгдэхүүнд сөрөг татвар ногдуулахаар болсныг Европын Комисс лхагва гарагт мэдэгджээ.
Энэ нь АНУ ган, хөнгөн цагааны импортод ногдуулах татварын хувь хэмжээгээ нэмсний хариу арга хэмжээ аж. Гэхдээ ЕХ-ны гүйцэтгэх засаглал хэлэлцээр хийхэд нээлттэй байгаагаа илэрхийлээд, татварын нэмэгдлийг аль ч талд ашиггүй гэж үзэж байгаагаа тэмдэглэсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп импортоор орж ирж буй бүх төрлийн ган, хөнгөн цагааны гаалийн татварыг 25% болгон нэмэгдүүлсэн нь өнөөдрөөс бүрэн хэрэгжиж байгаа юм.
Еврокомиссын мэдэгдэлд дурдсанаар АНУ-ын бараа бүтээгдэхүүнд зориулсан татварын хөнгөлөлтийг дөрөвдүгээр сарын 1-ээр дуусгавар болгож, дөрөвдүгээр сарын 13-аас бүрэн хувь хэмжээгээр татвар ногдуулж эхэлнэ гэв.
Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен “Өнөөдөр бидний авч буй хариу арга хэмжээ хүчтэй боловч пропорциональ юм. АНУ 28 тэрбум долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж эхэлсэн тул бид 26 тэрбум еврогийн бараа бүтээгдэхүүнд эсрэг арга хэмжээ авч байна” гэж мэдэгджээ.
Үргэлжлүүлэн “ЕХ дотоодын хэрэглэгчид болон бизнесүүдээ хамгаалах ёстой” гэдгийг тэмдэглэсэн байна.
Татварын хөнгөлөлтийг нь зогсоож буй бараа бүтээгдэхүүнд завь, бурбон, мотоцикль хүртэлх бүтээгдэхүүнийг багтаж байгаа бөгөөд хоёр долоо хоногийн дотор өөр бусад бараа бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулахаа мэдэгдэв.
Харин сөрөг татвар ногдуулах бараа бүтээгдэхүүнд ган, хөнгөн цагаан, нэхмэл эдлэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хуванцар, шувууны аж ахуй, үхрийн мах, өндөг, сүү сүүн бүтээгдэхүүн, элсэн чихэр, хүнсний ногоо зэрэг аж үйлдвэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн багтаж байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #ЕХ, #худалдааны дайн,