Дэлхийн таргалалтын түвшин 1990 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн бөгөөд 2.5 тэрбум гаруй насанд хүрэгчид болон хүүхэд илүүдэл жинтэй, таргалалттай ангилалд багтаж байна. 2050 он гэхэд дэлхий даяар насанд хүрэгчдийн талаас илүү хувь, хүүхдүүдийн гуравны нэг нь илүүдэл жинтэй, таргалалттай болох төлөвтэй байна.
Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, генетик, хүрээлэн буй орчны нөлөө, эрүүл мэндийн суурь нөхцөл таргалалтын шалтгаан болдог боловч Польшийн Варшав дахь Зүрх судасны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд бусад хүчин зүйлийг судалсан байна.
Эрдэмтэд дунджаар 50 настай 2,405 хүний эмчилгээний болон ерөнхий эрүүл мэндийн мэдээллийг ашиглан биеийн жин, нас, гэр бүлийн байдал, сэтгэцийн эрүүл мэнд болон бусад хүчин зүйлсийн хоорондын уялдаа холбоог судалжээ.
Үр дүнд нь гэрлэсэн эрчүүдийн таргалах магадлал гэрлээгүй эрчүүдээс 3.2 дахин өндөр байгааг тогтоожээ. Харин гэрлэсэн эмэгтэйчүүдийн таргалалтын эрсдэл гэрлэлтээс хамаарч нэмэгддэггүй болохыг тогтоосон байна. Мөн гэрлэлт нь илүүдэл жинтэй болох магадлалыг эрэгтэйчүүдэд 62%, эмэгтэйчүүдэд 39%-иар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
2024 онд Хятадад хийсэн судалгаагаар мөн эрчүүдийн биеийн жингийн индекс нь гэрлэснээс хойших эхний таван жилд илчлэг ихтэй хооллолт, хөдөлгөөний дутагдал зэргээс болж нэмэгддэг болохыг тогтоосон байна. Түүнчлэн гэрлэсэн эрчүүдийн илүүдэл жинтэй болох магадлал 5.2%-иар, таргалах магадлал 2.5%-иар өсдөг болохыг тогтоожээ.
Батын их сургуулийн өмнөх судалгаагаар мөн гэрлэсэн эрчүүд гэрлээгүй эрчүүдээс дунджаар 1.4 кг-иар илүү жинтэй байгааг тогтоосон байна.
Түүнчлэн Варшавын судалгаагаар нас нь жин нэмэхэд нөлөөлдөг бөгөөд нас ахих тусам илүүдэл жинтэй болох эрсдэл эрэгтэйчүүдэд 3%, эмэгтэйчүүдэд 4%, таргалах эрсдэл эрэгтэйчүүдэд 4%, эмэгтэйчүүдэд 6% -иар нэмэгддэг болохыг тогтоожээ.
Эмэгтэйчүүдийн хувьд сэтгэлээр унах нь таргалалтын эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлж, эрүүл мэндийн мэдлэг дутмаг байдал нь 43%-иар нэмэгдүүлдэг бол цөөн хүн амтай бүсэд амьдардаг эмэгтэйчүүдийн дунд таргалалт илүү түгээмэл байжээ. Харин эдгээр хүчин зүйлсийн аль нь ч эрчүүдийн эрсдэлийг нэмэгдүүлдэггүй байна.
Энэ судалгаагаар илүүдэл жин нь зөвхөн хувийн сонголт биш нийгэм, сэтгэл зүйн болон хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн нөлөөллөөс үүдэлтэй гэдгийг тодорхой харуулсан байна.
Гэрлэлт болон эрчүүдийн таргалалт хоорондын уялдаа холбоо нь амьдралын хэв маягийн өөрчлөлт, зуршил, нийгмийн хүлээлт бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг харуулж байгаа бол эмэгтэйчүүд хувьд нийгмийн дарамт биеийн жинд илүү нөлөөлдөг болохыг харуулж байна.
Эх сурвалж: The Guardian

#гэрлэлт, #судалгаа, #ТАРГАЛАЛТ, #Зүрх судасны үндэсний хүрээлэн,