АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ долоо хоногт Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Украинд гурван жил үргэлжилж буй дайныг зогсоох арга замын талаар ярилцах төлөвтэй байгааг АНУ-ын төлөөлөгч Стив Виткофф “CNN”-д ярьжээ.
Пүрэв гарагийн орой Путинтэй уулзсан Виткофф “Энэ долоо хоногт хоёр ерөнхийлөгч утсаар ярилцах болно гэж найдаж байна. Мөн бид Украинчуудтай үргэлжлүүлэн уулзаж, ярилцаж байна” гээд, Трамп, Путин хоёрын яриаг “эерэг байх болно” гэж бодож байгаагаа хэлсэн байна.
Трамп өнгөрсөн долоо хоногт Украины талд 30 хоногийн хугацаатай гал зогсоох саналыг тавьж хүлээн зөвшөөрүүлсэн бол одоо Путиний хариуг хүлээж байгаа юм.
АНУ-ын ерөнхийлөгч баасан гарагт олон нийтийн сүлжээн дэх нийтлэлдээ “Энэ аймшигт цуст дайн эцэстээ дуусах магадлал маш өндөр байна” гэж мэдэгдсэн. Мөн Оросын Курскаас шахан гаргаж буй Украины олон мянган цэргийг устгахгүй байхыг Путинээс хүссэн тухайгаа хэлсэн юм.
Путин хэрэв Украины цэргүүд бууж өгвөл тэдний амийг өршөөх тухай Трампын хүсэлтийг хүндэтгэхээ мэдэгдээд байгаа. Кремлийн зүгээс мөн Путин Виткоффоор дамжуулан Трампд гал зогсоох төлөвлөгөөний талаар өөрийн саналыг хүргүүлсэн болохыг хэлээд, мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээрт хүрч магадгүй гэж найдаж байгаагаа баасан гарагт илэрхийлсэн.
Гэсэн ч Виткофф болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц нар Орос улс гал зогсоохыг зөвшөөрөхөөс өмнө шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байсаар байгааг онцолсон байна.
Хэрэв гал зогсоох тохиролцоонд хүрэхгүй бол Москва, Киев хоорондын мөргөлдөөн дэлхийн гуравдугаар дайн болж хувирах магадлалтайг Трамп анхааруулаад байгаа.
АНУ-ын бизнес эрхлэгчдэд Оросын санхүүгийн байгууллагуудтай эрчим хүчний гүйлгээ хийх боломжийг олгосон тусгай лицензийн хугацаа дууссан бөгөөд Тррампын засаг захиргаа үүнийг энхийн гэрээ байгуулах бас нэг хөшүүрэг болгон ашиглах боломжтой юм.
Түүнчлэн АНУ-ын Сангийн яам Оросын газрын тосны томоохон компаниуд болон газрын тосны үйлчилгээ үзүүлдэг компаниудын эсрэг хориг арга хэмжээ авахаар судалж байгааг эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Владимир Путин, #Доналд Трамп, #ОРос, #Украины асуудал,