Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвили улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн хэргээр дахин дөрвөн жил хагасын ял сонссон болохыг Гүржийн мэдээллийн Интерпресс агентлаг мэдээлжээ.

Ингэснээр 2021 оноос хойш шоронд ял эдэлж буй Саакашвили нь 2034 он хүртэл хоригдохоор болж байна.

Саакашвили 2004-2013 онд ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхдаа 9 сая гүрж лари буюу 3.3 сая ам.долларыг хувийн тансаг хэрэглээнд зарцуулсан үндэслэлээр өнгөрсөн долоо хоногт шүүхээс ял сонссон юм.

Тэрээр мөн 2021 онд эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр зургаан жилийн ял сонссон бөгөөд ялынхаа ихэнх хугацааг шоронгийн эмнэлэгт өнгөрүүлсэн. 

2007 онд болсон эсэргүүцлийн жагсаалтай холбоотой хэрэг нь одоогоор шийдэгдээгүй байна.

Саакашвили ерөнхийлөгчийн албан тушаалаас буусныхаа дараа Украин руу нүүж, Одесса мужийн захирагчаар богино хугацаанд ажилласан.

Эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийн шүүх хурал нь түүнийг эзгүйд болсон ч 2021 онд Гүржид буцаж ирэх үедээ эрх баригчдад баривчлагдсан юм.

Эх сурвалж: Reuters

#Гүрж, #Михаил Саакашвили,