АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Украин дахь дайныг зогсоох энхийн хэлэлцээрийн хүрээнд 2014 онд Оросын өөртөө нэгтгэсэн Крымийг Оросын нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрөхөөр хэлэлцэж байгааг Semafor мэдээлжээ.

Semafor”-т мэдээлэл өгсөн хоёр эх сурвалжийн хэлснээр АНУ-ын албаны хүмүүс мөн НҮБ-д Крымийг Оросын нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөх шаардлагыг тавих талаар ярилцсан байна. 

Одоогоор Трамп албан ёсоор ямар ч шийдвэр гаргаагүй бөгөөд Крымийг хүлээн зөвшөөрөх санаа нь хэлэлцэж буй хэд хэдэн хувилбарын зөвхөн нэг нь болохыг Semafor”-тэмдэглэжээ.

Кремлийн зүгээс хүн амын дийлэнх нь орос хэлээр ярьдаг Крымийн хойгийг аль хэдийн өөрийн нэг хэсэг болсон гээд, энэ асуултыг үүрд хаасан гэж мэдэгддэг.

Гэсэн ч ихэнх улс орнууд тус бүс нутгийг одоо ч Украины нэг хэсэг гэж үзсээр байгаа юм.

Хэдийгээр Киев Хар тэнгисийн хойгийг буцаан авах нь бодитой бус гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч бүс нутгийг буцааж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр ирсэн билээ.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Крымийн хойг, #Трампын засаг захиргаа, #Украины асуудал,

Зочин 66.181.187.199
2025-03-19
Крым бол угаасаа Оросынх, нарийн ярьвал Монголын нутаг. Украйнд Хрушёв гэдэг гахай л нийлүүлсэн байх. Өөрийн юмаа буцааж авдаг, авсан нь өгдөг болчихвол сайхнаа.
Хариулах