Курск дахь Украины цэргүүд сүүлийн өдрүүдэд байр сууриа алдсан ч Оросын зэвсэгт хүчинд бүслэгдээгүй гэсэн тагнуулын мэдээллийн талаар АНУ болон Европын гурван албан тушаалтан хэвлэлд мэдээлжээ.

Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын саяхан хийсэн мэдэгдлээс зөрж байгаа юм.

АНУ-ын тагнуулын агентлагууд, тэр дундаа Тагнуулын төв газар өнгөрсөн долоо хоногт энэ дүгнэлтээ Цагаан ордонд танилцуулсан болохыг АНУ-ын албаны хүн болон өөр нэг эх сурвалж хэлжээ. Гэсэн хэдий ч Трамп Украины цэргүүд Оросын баруун хэсгийн Курск мужид бүслэгдсэн гэсэн ташаа мэдэгдэл хийсээр байна.

АНУ болон Европын тагнуулын албаны дүгнэлтээс үзэхэд Украины цэргүүд Оросын армийн хүчтэй дайралтад өртсөн ч бүрэн бүслэгдээгүй байгаа аж.

Путин Курск дахь Украины цэргийн ангиуд бүслэгдсэн бөгөөд эцэст нь бууж өгөх эсвэл үхэх сонголттой тулгарна гэж гуравдугаар сарын 13-нд мэдэгдсэн. Шинжээчид үүнийг Украины цэргүүдийн амийг өршөөж буулт хийж байгаа мэтээр Оросыг харагдуулж, гал зогсоох хэлэлцээрт хөшүүрэг болгон ашиглах зорилготой алхам гэж үзэж байна. 

Гуравдугаар сарын 14-нд нь Трамп олон нийтийн сүлжээгээр дамжуулан Курскд бүслэгдсэн гэх олон мянган украинчуудын амийг өршөөхийг Оросын Ерөнхийлөгчөөс хүсэж, хариуд нь Путин бууж өгсөн тохиолдолд амийг нь хэлтрүүлэхээ мэдэгдэж байв.

Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Курск дахь өөрийн армийн цэргүүдийг хүнд байдалд байгааг хүлээн зөвшөөрсөн ч бүслэгдсэн гэх мэдээллийг үгүйсгэж, Путин газар дээрх бодит байдлын талаар худал мэдээлэл тарааж байгааг шүүмжилсэн юм.

Стратегийн болон олон улсын судалгааны төвийн ахлах зөвлөх, тэтгэвэрт гарсан Тэнгисийн явган цэргийн хурандаа Марк Кансиан үүнийг Орос улс дайнд ялж байгаа, эсэргүүцээд нэмэргүй, Орос улам хүчирхэгжсэнээр ялалтад хүрэх нь гарцаагүй гэдгийг ойлгуулах гэсэн Путиний хүчин чармайлтын нэг хэсэг байх магадлалтайгэж тайлбарлав.

АНУ-д төвтэй Дайныг судлах хүрээлэн мөн Путиний гуравдугаар сарын 14-ний өдөр хийсэн мэдэгдлийг батлах ямар ч нотлох баримт ажиглагдаагүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#курск, #Украины хүчин,