Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч, Истанбул хотын захирагч Экрем Имамоглу лхагва гарагт баривчлагдсаны дараа Истанбул болон нийслэл Анкара хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд байгаа.

Имамоглу нь авлига хээл хахууль, террорист бүлэглэлд тусалсан үндэслэлээр баривчлагдсан бөгөөд түүнээс гадна 106 хүн баривчлагдсан.

Иргэний Бүгд Найрамдах Ардын Нам (CHP)-ын гишүүн Имамоглу энэ долоо хоногийн сүүлээр ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихээр сонгогдох байсан юм. 

Эрдоганыг дэмжигч хотын захирагч нар дөрвөн өдрийн турш олон нийтийн хамарсан жагсаал цуглаан хийхийг хориглосон ч эсэргүүцлийн хөдөлгөөн цаашид үргэлжлэх төлөвтэй байна.

Пүрэв гарагийн өглөө Дотоод хэргийн сайд Али Йерликаягийн мэдэгдсэнээр лхагва гарагийн баривчилгаатай холбоотой 18.6 сая гаруй нийтлэл цахим орчинд бичигдсэнээс цагдаа нар олон нийтийг үзэн ядалт, дайсагналд өдөөн хатгасан болон гэмт хэрэг үйлдэхэд өдөөн турхирсан агуулга бүхий контент нийтэлсэн 261 бүртгэлийг илрүүлжээ.

37 сэжигтнийг баривчлаад байгаа ба бусад сэжигтнийг баривчлах ажиллагаа үргэлжилж байгаа гэв. 

Имамоглуг баривчилсныг олон мянган хүн эсэргүүцэж байгаа ч 16 сая гаруй хүн амтай хотын хувьд жагсагчдын тоо харьцангуй бага байгаа бөгөөд Эрдоганд улс төрийн дарамт шахалт үзүүлэх магадлал бага байна. 

Хотын даргын ажлын алба болонCHPнамаас дэмжигчдэдээ хандан хотын захиргааны гадаа дахин цуглахыг уриалжээ.

Эрдоганы зүгээс Имамоглугийн баривчилгаанд өөрийгөө оролцоогүй хэмээн мэдэгдээд байгаа. Тэрээр CHPнамын дотоод асуудал улс орны санаа зовоосон асуудал биш бөгөөд Туркийн ард түмнийг сөрөг хүчний үйл ажиллагаанд дэмий цагаа үрэхгүй хэмээн мэдэгдсэн байна.

Лхагва гарагийн баривчилгааг сөрөг хүчний улс төрчид, сэтгүүлчид, энтертайнмент салбарынхныг онилсон улс орон даяар өрнөж буй томоохон хэлмэгдүүлэлтийн нэг хэсэг гэж олон хүн үзэж байгаа. Зарим хүмүүс айлган сүрдүүлэх кампанит ажлын хүрээнд ирэх долоо хоногт дахин олон хүн саатуулагдаж магадгүй гэж эмээж байна.

Эх сурвалж: BBC

#турк, #Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, #Экрем Имамоглу,