Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгчийг баривчилж, албан ёсоор авлигын хэрэгт яллагдагчаар татсаны дараа Турк даяар хэдэн арван мянган хүн эсэргүүцлээ илэрхийлжээ.

Истанбул хотын дарга Экрем Имамоглу нь ням гарагт болсон санал хураалтаар Бүгд Найрамдах Ардын Нам (CHP)-аас 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр сонгогдох ёстой байв.

Имамоглу түүний эсрэг хэргийг улс төрийн зорилготой гэж үзэж байгаа бол Эрдоган жагсаал цуглааныг буруушааж, “ард түмний амгалан тайван байдлыг алдагдуулж, туйлшруулж” байгаад “CHP” намыг шүүмжилжээ.

Өнгөрсөн долоо хоногийн дундуур Имамоглуг саатуулагдсанаас хойш таван өдрийн турш хүмүүс Истанбул хотын захиргааны ойролцоо эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч түүнийг албан ёсоор хэрэгт татсаны дараа буюу ням гарагт эсэргүүцлийн жагсаал хүчээ авчээ. Цагдаа нар ням гарагийн шөнө зарим жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан байна.

Францын “AFP” агентлагийн мэдээлснээр өчигдөр Туркийн 81 мужийн 55-д нь буюу тус улсын гуравны хоёроос илүүд нь жагсаал цуглаан өрнөсөн бөгөөд 2013 онд Истанбул хотод орон нутгийн цэцэрлэгт хүрээлэнг нураахыг эсэргүүцсэн Гезигийн эсэргүүцлээс хойших хамгийн том жагсаалд тооцогдож байна.

Өнгөрсөн лхагва гарагт Туркийн эрх баригчид Имамоглугаас гадна улс төрч, сэтгүүлч, бизнесмен зэрэг 100 гаруй хүнийг саатуулсан ​​юм. Имамоглуг ням гарагт албан ёсоор баривчилж, “Гэмт хэргийн байгууллага байгуулж, удирдсан, хээл хахууль авсан, бусдыг айлган сүрдүүлж эд хөрөнгийг нь булаан авсан, хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж, тендер будилаантуулсан” хэргээр буруутгажээ.

Түүнийг шүүх хурал болтол цагдан хорих шийдвэр гарсан бөгөөд одоогоор Силиври дахь шоронд хоригдож байгаа аж.

Имамоглуг мөн хотын даргын албан тушаалаас нь түдгэлзүүлсэн болохыг Туркийн Дотоод хэргийн яам мэдэгдэв.

Тэрээр “CHP” намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй цорын ганц хүн юм. Баривчилгаа нь Имамоглуг сонгуульд нэр дэвших, эсвэл ерөнхийлөгчөөр сонгогдоход саад болохгүй ч хэрэв шүүхээс түүнийг гэм буруутайд тооцвол сонгуульд оролцох боломжгүй болно.

“CHP” намаас мэдээлснээр ням гарагт болсон санал хураалтад 15 сая орчим хүн санал өгсний 1.6 сая орчим нь намын гишүүдийнх, үлдсэн саналыг Имамоглуг дэмжиж буйгаа илэрхийлэхийг хүссэн хүмүүс тусдаа хайрцагт саналаа өгсөн байна.

Туркийн эрх баригчдын мэдээлснээр жагсаал эхэлснээс хойш 700 гаруй хүн баривчлагджээ.

Эх сурвалж: BBC

#турк, #эсэргүүцлийн жагсаал, #Истанбул хотын дарга Экрем Имамоглу, #Эрдоганы өрсөлдөгч,