Өмнөд Кавказын Гүрж улсын цагдаа нар өнгөрсөн долоо хоногт болсон засгийн газрын эсрэг жагсаалын үеэр цагдаагийн машинд халдсан Оросын иргэнийг баривчилснаа даваа гарагт мэдэгджээ.

Нэрийнх нь эхний үсгээр Д.К. гэж тодорхойлсон 1995 онд төрсөн Оросын иргэн нь өнгөрсөн баасан гарагт Тбилиси хотод болсон жагсаалын үеэр маск зүүж, цагдаагийн автомашиныг санаатайгаар гэмтээснийхээ дараа хэргийн газраас зугтсан байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол гурван жил хүртэл хорих ялаар шийтгүүлж магадгүй аж. 

RusNews бие даасан агентлагийн мэдээлснээр сүүлийн саруудад Оросын есөн иргэн Гүржид баривчлагдсан байна. Тэдний хоёр нь хар тамхи хадгалсан хэргээр бүх насаар хоригдох ялаар шийтгүүлэх магадлалтай байгаа аж.

Civil Georgia мэдээллийн сайтын мэдээлснээр намар эрх баригч Гүржийн мөрөөдөл намыг эсэргүүцсэн жагсаал эхэлснээс хойш 49 жагсагч баривчлагдсан бөгөөд эрүүгийн хэргээр шоронд хоригдож байна.

Аравдугаар сард болсон парламентын сонгуульд ялалт байгуулж, дөрөв дэх удаагаа засгийн эрхийг барьж байгаа тус намыг ардчиллаас ухарч, Оросыг илүү дэмжиж байна гэж шүүмжлэгчид буруутгадаг.

Гүржийн иргэдийн олонх нь Европын холбоонд элсэхийг дэмжиж ирсэн ч өнгөрсөн арваннэгдүгээр сард Гүржийн мөрөөдөл нам гишүүнчлэлийг асуудлыг 2028 он хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан билээ.

Мөн 2022 онд Украинд түрэмгийлэл эхэлснээс хойш тус улс нь улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн болон дайны нөлөөллөөс зугтаж буй оросуудын зорьдог гол газруудын нэг болоод байгаа юм.

Эх сурвалж: The Moscow Times

#Гүрж, #Оросын иргэн, #засгийн газрын эсрэг жагсаал,