Ирэх зургаадугаар сард нийлүүлэх “Brent” маркийн газрын тосны фьючерс үнэ баррель нь 61 ам.доллароос доош буусан нь 2021 оны гуравдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт болоод байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан татварын шинэ бодлого олон салбарт нөлөөлж буйн нэг нь энэ гэж  шинжээчид онцолж байна. 

АНУ руу импортлон оруулах бараа, бүтээгдэхүүнд ногдуулах татварыг шинэчлэн тогтоосноо танилцуулснаас хойш буюу сүүлийн долоо хоногийн хугацаанд газрын тосны үнэ ийнхүү буурч буй. Тэр тусмаа БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 104 хувийн импортын татвар ногдуулна гэж мэдэгдсэний дараа ийнхүү сүүлийн гурван жилийн хамгийн доод үнэ рүү уналаа. 

Хөрөнгө оруулалтын “Goldman Sachs” банкны шинэчилсэн таамаглалаар, “Brent” маркийн газрын тосны үнэ цаашид ч огцом унаж, 2026 он гэхэд баррель нь 40 ам.доллароос ч доошлох магадлалтай байна. 

Эх сурвалж: CNBC 

#газрын тос, #Дэлхийн мэдээ,