Гэрэл зургийг MPA.mn
Өнөө шөнө /2025.04.10-11/ Төв, Хэнтийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, Улаанбаатар хот орчим, Өвөрхангай, Говьсүмбэрийн нутгаар цасан шуурга, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн нутаг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Иргэд та бүхнийг хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы үед дараах арга хэмжээг хэрэгжүүлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Гадагш гарах шаардлагатай бол:
• Дулаан, хөнгөн бөгөөд сул чөлөөтэй хувцас давхарлаж өмсөх
• Малгай, бээлий, ороолт, нүдний шил хэрэглэж, нүүр, гар, биеэ хамгаалах
• Хүүхдүүдээ асран хамгаалагчтай үлдээх
Аюулгүй байдлаа хангахад:
• Төөрөх, осгохоос сэргийлж, нөмөр газар бараадах
• Салхинд хийсэж болзошгүй эд зүйлсээ сайтар бэхлэх
• Орон байр, байшин, гэрийн хаалга, цонхыг найдвартай хаах
Мэдээлэл тогтмол авах:
• Цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол сонсож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
• Онцгой байдлын байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагахыг сануулъя.

#онцолсон, #Сэрэмжлүүлэг, #Цаг агаар, #цасан шуурга,