Христийн шашны улаан өндөгний баяраар Орос, Украины тал 30 цагийн хугацаанд гал зогсоохоор тохиролцсон ч хэлсэндээ хүрсэнгүй гэж нэг нэгнээ буруутгав. Тодруулбал, Оросын арми гал зогсоох тохиролцоог 2900 гаруй удаа зөрчсөн, мөн Кремлийн энэ мэдэгдэл үнэн хэрэгтээ хоосон үг байсан гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ням гарагийн орой мэдэгдсэн байна. Хоёр талын тохиролцсон гэх хугацаанд Украины Покровск хотын ойролцоо байлдаан үргэлжилж, энгийн иргэд амь үрэгдсэн гэж Киев онцолсон.
Харин Оросын Батлан хамгаалах яам энэ тухай Украины тал дрон, их буугаар довтолсон гэж мэдэгдсэн юм.
Одоогоор ОХУ Украины газар нутгийн 20 орчим хувийг хяналтдаа авсан бөгөөд хоёр талыг тохиролцоонд хүргэх, гал зогсоох талаар хэлэлцээр үргэлжилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ дайныг дуусгахын төлөө ажиллаж байгаа гэдгээ онцлоод “Удахгүй Украин болон Орос тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж байна” гэж мэдэгдсэн.
Эх сурвалж: BBC

#Дэлхийн мэдээ, #ОРос, #УКраин, #Улаан өндөгний баяр,