Туркийн Истанбул хот, хотын ойр орчимд бүсэд газар 6.2 магнитудын хүчтэй хөдөлжээ. Энэ үеэр барилга байшингууд чичирхийлж, Фатих дүүрэг дэх эзэнгүй барилга нурсан, харин эрчим хүч, хийн хангамж болон ус, бохирын шугам сүлжээ хэвийн байгааг хотын захиргаа мэдэгдсэн байна. Түүнчлэн орон сууц, ажлын байрнаасаа зугтан гарсан, цонхоор үсэрсэн 151 хүн бэртэж гэмтээд байгаа аж. 

6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Мраморын тэнгисийн эрэгт, Истанбул хотоос баруун тийш 80 км зайд орших Силиврид байсан бөгөөд орон нутгийн цагаар 12:49 орчимд хамгийн хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн гэж оршин суугчид ярьжээ. 

Ташрамд, 2023 онд Туркийн өмнөд бүс нутгууд хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлт болж, 55,000 гаруй хүний амь эрсэдсэн харамсалтай явдал болсон билээ.

Эх сурвалж: BBC 

#Истанбул,