Энэ арваны сүүлч гэхэд автомашины хэрэглээгээ 20 хувиар бууруулах зорилтоо цуцалж байгаагаа Шотландын Засгийн газар мэдэгдлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийсэн том амлалтаасаа ийнхүү буцсанаа тэд “Энэ зорилго нь хүрэх боломжгүй, бодит бус байсан тул дахин үнэлж, өөрчлөхөөс аргагүй” хэмээн мэдэгдэв.
Шотландын Үндэсний нам (SNP) улс даяар автомашинаар зорчсон нийт километрийн тоог багасгах замаар хорт утаа, хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах зорилготой байсан ч “Ковид-19” цар тахлаас хойш автомашины хэрэглээ ердөө 3.6 хувиар л буурсан үзүүлэлттэй байна.
Тус улсын Тээврийн сайд Фиона Хислоп “Энэ бол хүрэх боломжгүй, хэт өөдрөг тоо байсан тул бодит байдалдаа нийцүүлэн өөрчилнө” гэж мэдэгдсэн байна. Харин “Friends of the Earth Scotland” төрийн бус байгууллагын кампанит ажлын ахлагч Кэролайн Рэнс “Шотландад нийт айл өрхийн гуравны нэг нь хот суурин газарт амьдардаг, гэвч тэдний тал хувь нь автомашин эзэмшдэггүй. Харин нийтийн тээврийн хүрэлцээ муу учир сургууль, ажил, эмнэлгийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг” гэж мэдэгдэв.
Тус улсын хувьд хүлэмжийн хийн хамгийн том эх үүсвэр нь тээврийн салбар бөгөөд автомашинаас ялгарсан утаа иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байна.

Эх сурвалж: BBC

#Дэлхийн мэдээ, #Шотланд, #автомашины хэрэглээ,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557