Улаанбаатараас өмнө зүгт 700 км зайд орших, Өвөрхангай аймгийн Арц Богдын нурууны Цахиуртын хөндийд хийсэн археологийн судалгааны дүнд монголчууд одоогоос 11200 жилийн тэртээ ваар хэрэглэж байсныг тогтоожээ.
Энэ газар нь чулуун зэвсгийн үеийн олон олдвор, тэр дундаа цахиур чулууны зэвсгийн үлдэгдлээрээ алдартай бөгөөд Төв Азийн хамгийн том археологийн дурсгалуудын нэг ажээ. Судалгааг Польшийн археологич, доктор Пржемислав Бобровскигоор ахлуулсан баг хийснийг “Radiocarbon” сэтгүүлд онцолжээ. Баруун хүрээ хэмээх ширгэсэн нуурын эргээс чулуун зэвсгүүд, тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн эдлэл, ваар, ваар шатаадаг зуухны ором илрүүлсэн байна.
Доктор Бобровски “Энэ бүс нутагт олон мянган жилийн турш хүмүүс суурьшиж ирсэн. Бид энэхүү судалгаагаар тухайн үеийн хүмүүсийн амьдрал, хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн харьцаж байсныг судлахыг зорьсон” гэжээ. Энэ нутгаас олдсон олдворуудад хугацаа тогтоох радионүүрстөрөгчийн шинжилгээ хийсний дүнд ойролцоогоор 11200 жилийн өмнө хэрэглэж байсан ваар гэж үзжээ.
Өмнө нь судлаачид монголчуудын ваар хэрэглэж байсан хугацааг 9600 жилийн өмнө гэж үзэж байсан юм. Энэ нутгаас олдсон ваарууд нь саарал, хар саарал, улаавтар өнгөтэй, 7-8 мм буюу маш нимгэн бүтэцтэй байсан нь өмнөх олдворуудаас тэр өөр байгаа юм. Энэ нь Хятадын хойд нутгаас олдсон хамгийн эртний ваарнуудтай ижил цаг үед хамаарч байгаа юм. Ингэснээр Монголын чулуун зэвсгийн үе, ваарны хэрэглээний талаарх ойлголтыг эрс өөрчилсөн нээлт болсныг судлаачид онцолж байна.
Эх сурвалж: Phys.org

#онцолсон, #ваар, #Олдвор, #эртний олдвор, #Өвөрхангай аймгийн Арц Богдын нуруу,