Арабын нэгдсэн Эмират Улс Газрын тос үйлдвэрлэгч орнуудын бүлгээс ирэх сарын 1-нээс гарахаар болж буйгаа албан ёсоор зарлалаа. 60 шахам жил гишүүнчлэлтэй байсан бүлгээс Арабын Эмират ийнхүү гарч байгаа нь дэлхийн газрын тосны зах зээлийн нийлүүлэлтийг зохицуулдаг энэхүү байгууллагын нөлөөг сулруулж магадгүй байна. 
Арабын нэгдсэн Эмират бол ОПЕК-ийн дөрөв дэх том үйлдвэрлэгч орон бөгөөд тус улс уг бүлгээс гарснаар газрын тосны үйлдвэрлэлийн тогтоосон квотоос чөлөөлөгдөж, хүссэн хэмжээгээрээ олборлолт хийх боломжтой болох юм. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Шинжээчдийн үзэж буйгаар, Арабын Эмиратын энэхүү алхам Саудын Арабтай олон жилийн турш үргэлжилсэн квотын маргаан, мөн Судан, Сомали, Йемений мөргөлдөөн зэрэг бүс нутгийн улс төрийн асуудалтай шууд холбоотой аж. Үүнээс гадна Эмират сүүлийн үед АНУ, Израилтай харилцаагаа гүнзгийрүүлж байгаа нь Саудын Арабын тэргүүлдэг ОПЕК-ийн дотоод бодлоготой зөрчилдөх болсон байна. Тус улс 150 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийнхөө үр дүнд олборлолтын хүчин чадлаа нэмэгдүүлсэн тул илүү өндөр квот шаарддаг байсан юм.

Хэдийгээр Арабын Эмират гарч байгаа ч ОПЕК+ бүлэг цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх төлөвтэй. Гэхдээ дэлхийн газрын тосны нийт олборлолтод ОПЕК-ийн эзлэх хувь 50-иас 45 хувь болж буурч байгаа нь тус байгууллагын хүчийг сулруулж байна. 

Эх сурвалж: Reuters 

#Арабын Нэгдсэн Эмират Улс, #ОПЕК,