Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёлыг долоон жилийн хугацаагаар хорих шийдвэрийг Сөүл хотын Дээд шүүх гаргалаа. Тэрбээр 2024 оны арванхоёрдугаар сард цэргийн онц байдал зарласантай холбогдуулан үүссэн хэргийг мөрдөх ажиллагааг зориудаар саатуулж, баривчлах тогтоолыг хэрэгжүүлэхэд саад учруулсан хэргээр шүүх ийм шийдвэр гаргаж байна.
Энэ шүүх хуралдааныг телевизээр олон нийтэд шууд дамжуулсан нь онцгой тохиолдол болж байна.
Ерөнхийлөгч асан төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа ардчилсан нийгмийн суурь зарчмыг зөрчиж, цэргийн хүчийг улс төрийн зорилгоор ашиглахыг оролдсон нь олон нийтийн зүгээс эрс шүүмжлэл дагуулж буй. Тиймээс ч ажиглагчид энэ явдлыг Өмнөд Солонгосын улс төрийн түүхэнд маш ноцтой, нэн эмзэг хэрэг хэмээн онцолж байна.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёл, #Юн Сук Ёл,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567