Украины нийслэл Киев хот руу ОХУ-ын арми пуужин, дроноор довтолсны улмаас 12 хүн амиа алдсан байна. Украины агаарын хүчний мэдэгдсэнээр, Оросын арми Киев болон бусад дөрвөн бүсийг чиглэн 66 баллистик болон далавчит пуужин, 145 дроноор довтолсон гэнэ. 

Энэ нь өнгөрсөн долоодугаар сараас хойших хамгийн том довтолгоо болсныг ажиглагчид онцлох зуур дайныг зогсоох хэлэлцээр өрнөж байхад ийм дайралт хийснийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шүүмжилжээ.

Киевийн таван дүүргийг онилсон, нийт 11 цаг үргэлжилсэн энэ дайралтын улмаас 90 гаруй хүн шархдаж гэмтсэн байна. Мөн тус хотын Свиатошинскийн дүүрэгт хоёр давхар орон сууц бүрэн нурж, ойролцоох олон давхар орон сууцууд ч эвдэрч сүйдсэн бөгөөд иргэд одоогоор сургуулийн байранд түр хоргодож байгаа юм.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский албан ёсны айлчлалаа дуусгаж, Өмнөд Африкаас буцсан бөгөөд "Оросын хийсэн хамгийн харгис халдлагуудын нэг"  хэмээн тодорхойлжээ.

Эх сурвалж: AP 

#Киев, #ОХУ, #Украины хүчин,

Sevehee boli. 66.181.188.64
2025-04-25
Israeliin Palestine ruu yamar hargis tsergiin gemt uildej bgaag 1 saihan bicheech
Хариулах