Католик сүмийн тэргүүн, Ромын шинэ Папыг сонгох өдрийг зарлалаа. Пап Францисыг оршуулах ёслол өндөрлөсний дараа буюу тавдугаар сарын 5-нд залгамжлагчийг сонгох конклав буюу кардиналуудын зөвлөлийн нууц санал хураалтыг хийх боломжтой байсан ч хоёр хоногоор хойшлуулан тавдугаар сарын 7-нд хийхээр болсныг Ватикан мэдэгдэв.
Шинэ Папыг сонгох кардиналуудын зөвлөлд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн католик шашны зүтгэлтнүүд багтаж буй бөгөөд тэдэнд хоорондоо танилцаж, нүүр хагарах хугацаа олгох гэж санал хураалтыг аажуу товлож байгаа аж. Санал хураалтад 80-аас доош насны кардиналууд л саналаа өгөх эрхтэй бөгөөд 71 орны 135 кардиналын хэд нь оролцох нь одоогоор тодорхойгүй байна.
Францисыг залгамжлах шинэ Папаар сонгогдох магадлалтай нэр дэвшигчийн жагсаалтад Италийн кардинал Маттео Зуппи, кардинал Пьетро Паролин, Иерусалимын кардинал Пьербаттиста Пиццабалла нар яригдаж байгаа юм. Түүнчлэн Америкийн Раймонд Лео Берк, Мехсикийн Карлос Агияр Ретес, Филиппиний Луис Антонио Тагле нарыг ч сонгогдох магадлалтай гэж үзэж буй.

Шинэ Папыг сонгох нууц санал хураалтад эрх бүхий кардиналууд оролцох бөгөөд олонхын буюу 2/3-аас дээш санал авсан хүний нэрийг католик сүмийн тэргүүнээр зарладаг. Ромын папаар католик шашинт, эрэгтэй хүн шашны мяндаг цолгүй байсан ч сонгогдох эрхтэй хэдий ч 1378 оноос хойш дандаа кардинал буюу хамбуудаас сонгож иржээ.
Эх сурвалж: AP, DW

#Дэлхийн мэдээ, #Ромын шинэ Пап, #Шинэ Папыг сонгох санал хураалт,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557