Канадын Ерөнхий сайд Марк Карни ажлаа авсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаа Цагаан ордонд уулзлаа. Трампын зарласан татварын шинэ тарифыг тойрсон асуудлууд, мөн Америкийн Ерөнхийлөгч Канадыг 51 дэх мужаа болгоно хэмээн амласан зэрэг нөхцөл байдалд хоёр тал уулзаж байгаа нь энэ. 

Уулзалтын өмнө Трамп өөрийн цахим сүлжээнд “Марк Карнигийн Цагаан ордонд хийх айлчлалыг тэсэн ядан хүлээж, түүнтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Гэхдээ АНУ яагаад жил бүр Канад руу 200 тэрбум ам.долларын татаас өгдөгийг ойлгохгүй байна” гэж бичжээ.

Дональд Трамп Канадыг АНУ-ын 51 дэх муж болгох санаанаасаа ухрахгүй гэдгээ мэдэгдэж, сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “Канадын хувьд энэ бол сайн шийдэл болно гэж бодож байна” гэж онцолжээ. Үүний хариуд Карни бизнесийн туршлагаас харахад зарим газар хэзээ ч худалдагддаггүй гэдгийг Трамп мэдэж байгаа байх гэсэн юм. 

Хоёр улсын хамтын ажиллагаа, түншлэлийн талаар тэд мөн ярилцаж, цаашид олон боломж аль алинд нь нээгдэх боломжтойг онцлов. Түүнчлэн Канад өөрийн гэсэн эрчим хүчний нөөцтэй нь азтай, тиймдээ ч бусад улстай харьцуулахад давуу тал олон гэж Трамп мэдэгджээ. Мөн USMCA буюу АНУ-Канад-Мексикийн худалдааны гэрээний зарим заалтыг өөрчлөх хэрэгтэйг Карни онцолсон байна. 
Хоёр цаг гаруй үргэлжилсэн уулзалт ерөнхийдөө найрсаг болж, үр бүтээлтэй яриа өрнүүлж чадсан гэж ажиглагчид онцолж буй. 

Эх сурвалж: BBC 

#Дональд Трамп, #Дэлхийн мэдээ, #Канадын Ерөнхий сайд Марк Карни,