“Apple” компани өөрийнхөө “Safari” интернэт хөтчид хиймэл оюунд суурилсан хайлтын сонголт нэмэхээр ажиллаж байгаа нь “Google”-д томоохон цохилт болох төлөвтэй. Учир нь, “Google”-ийн орлогын томоохон хэсгийг “iPhone” хэрэглэгчдийн хийдэг хайлтууд бүрдүүлдэг бөгөөд энэ мэдээллийн дараа “Google”-ийн толгой компанийн хувьцааны үнэ 7.3 хувиар унаж, зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 150 тэрбум ам.доллараар буурсан байна.
“Safari” хөтчөөр хийсэн хайлтын тоо өнгөрсөн сард анх удаа буурсан нь хэрэглэгчид хиймэл оюунд суурилсан хайлтыг илүү сонгох болсныг илтгэж байна. Тэгэхээр сурталчилгаа үйлдвэрлэгчдийн гол платформ болж байсан “Google”-ийн уламжлалт загвар хоцрогдож, энэ салбарт өөрчлөлт айсуй гэж ажиглагчид онцоллоо.
“Safari” хөтчид анхдагч хайлтын систем байх статусаа хадгалахын тулд “Google” жил бүр “Apple”-д ойролцоогоор 20 тэрбум ам.доллар төлдөг гэж шинжээчид тооцоолж байна. Энэ нь “Safari” дээрх сурталчилгаанаас олдог орлогынх нь 36 орчим хувьтай тэнцэнэ.
АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн зах зээл дэх ноёрхлыг бууруулахын тулд “анхдагч хайлтын систем байхын тулд бусад компанид төлбөр төлөхийг хориглох” санал гаргаад байгаа юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557