Европын холбооны Дижитал зах зээлийн тухай хуулийг “Apple” компани хэрэглэгчийн туршлагад саад болж, аюулгүй байдлын хамгаалалтыг сулруулж байна гэж шүүмжиллээ. Улмаар цаашид энэ хууль өөрчлөгдөхгүй бол зарим бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Европын холбоонд нийлүүлэхээ зогсоож магадгүйгээ илэрхийлэв.