Европын холбооны Дижитал зах зээлийн тухай хуулийг “Apple” компани хэрэглэгчийн туршлагад саад болж, аюулгүй байдлын хамгаалалтыг сулруулж байна гэж шүүмжиллээ. Улмаар цаашид энэ хууль өөрчлөгдөхгүй бол зарим бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Европын холбоонд нийлүүлэхээ зогсоож магадгүйгээ илэрхийлэв. 

Европын холбооны энэхүү хууль нь хайлтын систем, апп-уудын үйлчилгээ, мессеж платформуудыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа бөгөөд тухайлбал, “AirPods”-оор шууд орчуулга хийх, “iPhone”  гар утасны дэлгэцийг зөөврийн компьютерт үзүүлэх зэрэг шинэ боломжуудыг ашиглахад саад болж буй юм. 
Ингэснээр тус брэндийн бүтээгдэхүүнүүд хоорондоо хоршин ажилладаг онцгой концепцыг алдагдуулж байна гэж үзэж байна. Мөн энэ хуулийн зохицуулалт “Samsung” зэрэг томоохон гар утас үйлдвэрлэгчдэд адилхан үйлчлэхгүй байгаа нь зах зээлийн өрсөлдөөнд нөлөөлж байна гэж “Apple” онцолжээ. 
Тиймээс уг хуулийг хүчингүй болгох, эсвэл илүү оновчтой зохицуулалт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж тус компани үзэж байна. 

Эх сурвалж: The Guardian 

#онцолсон, #“Apple” компани,