Католик сүмийн тэргүүнийг сонгох нууц санал хураалт хоёр өдөр үргэлжилж, Ромын шинэ Папыг сонголоо.
Өдгөө 69 настай Роберт Превост шинэ Папаар тодорч, Лео XIV хэмээн нэрлэгдэх болов. Чикагод төрж, 10 гаруй жил Перу Улсад ажилласан тэрбээр америк гаралтай анхны пап лам болж байна.
Пап Лео XIV анх удаа олны өмнө гарч үг хэлэхдээ англиар биш, харин папын уламжлалт хэл болох италиар, мөн испаниар ярьж, “La pace sia con tutti voi!” буюу “Та бүхэн энх тайван байг!” хэмээлээ.
Кардиналууд нууц хуралдаан эхлэхийн өмнө дэлхийн олон бүс нутаг, тэр дундаа Украин, Ойрхи Дорнодод өрнөж буй мөргөлдөөний талаар сэтгэл зовнисон мэдэгдэл гаргаж, энхийн төлөө чин сэтгэлийн уриалга гаргасан юм.
Цаашид Пап лам Лео XIV нийгмийн шударга ёс, энх тайван, эв нэгдлийг дээдлэх бодлого баримталнө хэмээн ажиглагчид онцолж байна.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Ром, #Пап лам Лео XIV, #Католик сүм,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557