Арьс өнгөөр ялгаварлах үзлийн золиос болсон гэх, Өмнөд Африкийн цагаан арьст 59 иргэн АНУ-д ирж, цагаачлалын статус авлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Трампын шийдвэрээр тэднийг ийнхүү хүлээн авсан нь улс дотроо ч, олон улсад ч шүүмжлэл дагуулаад байгаа юм. Учир нь, Дональд Трамп өнгөт арьст цагаачдыг хүлээн авахаас цааргалдаг атлаа голланд гаралтай, цагаан арьст хүмүүсийг шууд хүлээн авч, цагаач статус олгохоор шийдсэн юм. Эдгээр хүмүүс арьс өнгөөр ялгаварлах үзлийн золиос болж, бүр амь насаа алдах эрсдэлд ч орж байсан гэж тэрбээр мөн мэдэгдээд буй.
Өмнөд Африкийн Засгийн газар энэхүү мэдэгдлийг няцааж, цагаан арьст хүмүүсийг ялгаварласан, бүр хоморголон устгасан гэх ойлголт огт үндэслэлгүй гэж мэдэгдсэн юм. Тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамафоса “Энэ бол АНУ-ын эрх баригчид асуудлын мөн чанарыг буруу ойлгосны тод жишээ” гэж онцолсон.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Ландау цагаачдыг нисэх онгоцны буудалд хүлээн авч, тэднийг үе дамжсан фермерийн гэр бүл гэж онцлон, тэд газраа алдах, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй тул ирсэн гэж тайлбарласан юм.
Ташрамд, Өмнөд Африкт цагаан арьстнууд нийт хүн амын багахан хувийг эзэлдэг ч хувийн эзэмшлийн нийт газрын 75 хувийг эзэмшдэг. Түүнчлэн арьс өнгөөр ялгаварласан апартеидын тогтолцооны дараа ч тэд эдийн засгийн давуу эрхтэй хэвээр байгаа юм. Тухайлбал, тус улсад цагаан арьстнуудын ажилгүйдлийн түвшин 10 хувиас доош, харин хар арьстнуудын дунд энэ үзүүлэлт 30 хувийг давж байгаа нь тогтолцооны тэгш бус байдлын илрэл гэж судлаачид дүгнэж байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Дэлхийн мэдээ, #цагаачлал,