Гэрэл зургийг MPA.mn

Уншигчид санаж байгаа бол М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас буухад, улс төрөөс явахад түүн шиг муу хүн байгаагүй бол эсрэгээрээ түүнийг суудлаасаа унахад, улс төрөөс явахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн Л.Оюун-Эрдэнэ шиг сайн хүн байгаагүй билээ. Харин одоо М.Энхболд шиг сайн хүн, Л.Оюун-Эрдэнэ шиг муу хүн алга гэх мессеж цахим ертөнцөд идэвхтэй өрнөж байна. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан жагсаал төв талбайд үргэлжилсэн хэвээр байна. Үүнтэй зэрэгцээд дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэх таамаг ч хөвөрч эхэлсэн гэхэд болно. Гэхдээ олон нийтэд яг тэр гээд оноод хэлчих, яг энэ л таарна гээд заачих туршлагтай, тулхтай улстөрчийн нэр алга. Ямартай ч хэвлэлээр гарч байгаа мэдээллээс дараагийн Ерөнхий сайдаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын дарга асан одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нарын нэр яригдаад эхэлжээ. Энэ бол хоёр дахь асуудал юм. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тийм ч амархан уначихгүй, Л.Оюун-Эрдэнэ ч тийм амархан суудлаа өгчихгүй л байх. Учир нь, олон жил яригдсан, улстөржсөн олон мега төслийг хөдөлгөсөн гавьяа нь Л.Оюун-Эрдэнийн автортой, түүний Засгийн газарт үлдэх нь мэдээжийн хэрэг юм. Нөгөө талд төв талбайд жагсаж байгаа залуус Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцортол, цаашлаад Засгийн газрыг унатал нь жагсаалаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байна. Түүгээр ч зогсохгүй дараагийн Засгийн газар бүрдэхэд АН, ХҮН намыг Засгийн газарт хамтрахыг хориглосон шаардлагыг хүргүүлж байна билээ. Хажуугаар нь АН-аас УИХ-д сонгогдсон нэр бүхий гишүүд ч намын дарга Л.Гантөмөрөөсөө салах акцыг өрнүүлж эхэлсэн сурагтай. 

Энэ бүхнээс үл хамаарч гол асуудал бол залуусын жагсаал санхүүжилттэй эсэх, ардаа эзэнтэй эсэх нь эргэлзээ дагуулсан сэдэв юм. Гэхдээ улс төр нүд ирмэх төдий өөрчлөгддөг хойно. Магадгүй дараагийн Ерөнхий сайд тодорч, Засгийн газар бүрдэж тодорхой хугацаа өнгөрөхөд тэр цагт одоо ад үзэгдээд байгаа өнөөх Л.Оюун-Эрдэнэ шиг сайн хүн байхгүй байж ч мэднэ. Эндээс хүн сольж, дарга солигдоод юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг харж болохоор юм. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг бус төрийн эрхийг барьж, төрийн хувь заяаг зурж байгаа МАН-ыг бүхэлд нь "ганхуулж" байж, түүний хөнжилд хэвтэж байгаа Л.Гантөмөр тэргүүтэй АН, Т.Доржханд даргатай ХҮН намыг үндсээр нь сугалж байж магадгүй нийгэмд жаахан ч гэсэн гэрэл гийж мэдэх л юм. Өөрөөр хэлбэл, даргатай тэмцэх бус, дарга солих бус авлигын торонд сүлжилдсэн намтай, цаашлаад тогтолцоотой нь тэмцэж, өөрчлөх нь чухал байна.

Нийтэлсэн: Б.Эрхэс

#онцолсон, #ан, #МАН, #ХҮН,