Гэрэл зургийг MPA.mn

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн “Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” А/844 дугаартай тушаалыг  зэргийг үндэслэн Богдхан уулын Манзуширын аманд Нэвтрэх цэгийн үйл ажиллагааг шинээр эхлүүлэн батлагдсан тушаалын дагуу төлбөр хураамжыг авч эхлэлээ.

Тус Манзуширын аманд аяллахаар нэвтрэх аялагчид, мотоцикл, авто машин тус бүрээс Дархан цаазат газар нэвтэрсэн тул автомашины төрлөөс хамаарч 5,000-120,000 төгрөгийн хураамж төлнө. Харин Төв аймгийн иргэдэд тус бүсэд үнэ төлбөргүй нэвтрэх юм.

Одоогоор Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурах, Манзуширын амнуудад нэвтрэх цэг ажиллаж хураамж авч байгаа бөгөөд удахгүй Түргэн,  Жаргалант, Нүхтийн амнуудад нэвтрэх цэгийг ажилллуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

#онцолсон, #Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, #хураамж, #Манзуширын ам,