Дайны гал зогсоох энхийн хэлэлцээрт тусгах саналаа ОХУ ирүүлээгүй, тэд цаг хожиж, заль гаргаж байна гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ. “Долоо хоногоос илүү хугацаанд бэлдсэн гэх тэр саналыг одоо болтол хэн ч хараагүй байна” хэмээн тэрбээр онцлов. Түүнчлэн Кремль АНУ болон Ерөнхийлөгч Дональд Трампт өгсөн амлалтаа биелүүлээгүйг дурдаж, Оросын ээлжит заль гэж үзэж буйгаа илэрхийллээ. 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэхдээ гурван жил үргэлжилсэн дайн, зөрчлийг зохицуулахын тулд Кремль саналаа тусгасан харилцан ойлголцын санамж бичиг боловсруулсан бөгөөд ирэх даваа гарагт Туркийн Истанбул хотод хоёр дахь шатны шууд хэлэлцээр хийхийг санал болгосон юм.
Хоёр талыг тохиролцоонд хүрэхэд зуучилж буй Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Оросын саналыг сайшаан “Энх тайванд хүрэх найдвар нэмэгдэж байна” хэмээн мэдэгдсэн юм. 
Гэвч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Истанбулд болох уулзалтад Украин оролцох эсэхээ одоогоор хэлээгүй гэсэн юм. Үүний хариуд хэлэлцэх саналыг хараагүй, боловсруулсан энэхүү баримт бичиг нь биелүүлэх аргагүй шаардлага, тулгасан сонголтоор дүүрэн байж магадгүй хэмээн болгоомжлолоо илэрхийлээд буй. 

Ирэх долоо хоногт Туркт болох уулзалтад хоёр талаас ямар төлөөлөгч оролцох нь бас яг таг шийдэгдээгүй байна. 

Эх сурвалж: BBC 

#Зеленский, #Украйны дайн, #Дайны гал зогсоох энхийн хэлэлцээр,