Өнгөрсөн хоногт усны осолтой холбоотой дараах дуудлага мэдээлэл ОБЕГ-т бүртгэгдсэн байна. Тодруулбал,

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “Сонсголонгийн гүүр”-ний баруун талд бага насны хүүхдүүд “Туул” голын усанд орж байснаас 1 хүүхэд живсэн дуудлагыг 06.23-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч А /14 настай эмэгтэй/, мөн тус дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч Э /14 настай эмэгтэй/ нар “Туул” голын усанд орж байгаад живэхэд нь голын эрэг дагуу амарч байсан иргэд А-г уснаас татан гаргаж аварсан байсан. Э-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 15:15 цагт голын эргээс 4 метрт, голын усны 2 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна. 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халалт үргэлжлэх тул иргэд та бүхэн гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Гол усны осол нь бага насны хүүхдийг харгалзахгүй хүнгүй ганцааранг нь үлдээсэн, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орсон, зориулалтын бус хийлдэг завь, гудас ашигласан, баталгаат гүүр, гармаар зорчоогүй зэрэг шалтгаанаас үүдэж байгааг анхаар!

Таны хариуцлага үйлдэл, хэнэггүй зан эрсдэлд оруулж болзошгүй тул аюулгүй байдлаа сайн хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.

#обег, #Сэрэмжлүүлэг, #гол усны осол,