Сэлэнгэ аймаг, Ерөө сум Тавин багийн "Гангын тохой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км-т/ Ерөө голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид очиж иргэн Б/41 настай, эрэгтэй/-г Ерөө голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус багийн “Гангын тохой” гэдэг газар /анх осолдсон газраас баруун хойд зүгт 500 метр/-аас 17:03 цагт цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Сүүлийн 5 жилийн судалгаанаас харахад усны ослоор нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрийн Туул гол, Дорнод аймгийн Хэрлэн гол, Баян-Өлгий аймгийн Ховд голд амь насаа алдсан иргэдийн тоо өндөр байна.
Иргэдийн хувьд зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол гарч байгаа бол бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол их байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

#обег, #хоногийн мэдээ, #гол усны ослоос сэргийлье,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557