АНУ-ын Техас мужид болсон үерийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 78 болоод байна. Техасын амбан захирагч Грег Аббот ням гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ 41 хүн, тэр дундаа зусланд амарч байсан 10 охин сураггүй болсон, эрэн хайх ажиллагаа одоо ч  үргэлжилж байгаа гэжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп амь үрэгдэгсдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж  “Үнэхээр аймшигтай зүйл боллоо. Маш олон хүн зовж шаналж байгаа энэ үед Техасын ард түмэнд бурхан ивээлээ хайрлаг” гэж онцолжээ.

Үер Техасын төв хэсгээр орсон аадар борооны улмаас Гуадалупэ гол үерлэснээр эхэлсэн бөгөөд зарим бүсэд 38 см хүртэл хур тунадас орсон аж. Одоогоор 850 гаруй хүн аврагдаад байна. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Техас,