ОХУ-ын Тээврийн сайд асан Роман Старовойт Москвагийн ойролцоо машиндаа буудуулж нас барсан байсныг олсон бөгөөд амиа хорлосон байж магадгүй гэсэн урьдчилсан таамаг гаргаад байна. Ийнхүү нас барахаас нь хэдхэн цагийн өмнө Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг албан тушаалаас нь огцруулж, шинэ сайдыг томилсон аж. Огцруулсан шалтгаанаа Кремль албан ёсоор тайлбарлаагүй ч авлигын хэрэгт шалгагдаж байсан, мөн хариуцсан салбарт нь тулгамдаад буй асуудлуудтай холбоотой байж болзошгүйг ажиглагчид онцолж байна. 
Роман Старвойт нь 2018 онд Украинтай хил залгаа Курск мужийн захирагчийн үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд 2022 онд батлан хамгаалах зорилгоор төсөвлөсөн 246 сая ам.долларын хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан,  шамшигдуулсан хэрэгт шалгагдаж байсан юм. 

Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд Оросын тээврийн салбарт томоохон сорилтууд тулгараад байна. Украины дайн дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа энэ үед агаарын тээврийн техник, сэлбэг хомсодсон, мөн төмөр замын салбар ч инфляц, зээлийн хүүгийн дарамтад ороод байгаа юм. Түүнчлэн Украины холын зайн  тусгалт дронуудын дайралтын улмаас Оросын нисэх буудлуудыг байнга хаахад хүргэж байгаа нь ч агаарын тээврийн үйл ажиллагаанд том саад учруулж буй. 

Эх сурвалж: Euro News 

#ОХУ, #ОХУ-ын Тээврийн сайд асан Роман Старовойт,